Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

FT4 - Тироксин

Чөлөөт Т4 шинжилгээгээр бамбай булчирхайн үйл ажиллагаа, эмгэгүүдийг хянана.

Хэрхэн шинжлэх вэ?

Чөлөөт Т4 шинжилгээгээр бамбай булчирхайн үйл ажиллагаа, эмгэгүүдийг хянана.

T3, T4 нь бамбай булчирхайгаас ялгардаг даавар бөгөөд биеийн энерги зарцуулалтыг зохицуулдаг. Бамбай булчирхайг өдөөгч даавар нь T4-н боловсруулалтыг зохицуулдаг бөгөөд элэг болон бусад эдийн нөлөөгөөр T3 болон хувирдаг.

Ихэнх T3, T4 нь цусанд уурагтай холбогдсон байдаг бөгөөд бага хувь нь чөлөөтөөр оршиж байдаг. Чөлөөт Т4-н хэмжээнд уургийн хэмжээ нөлөөлдөггүй тул бамбай булчирхайн үйл ажиллагааг хянахад хамгийн зохистой шинжилгээ. Т4 шинжилгээг TSH, чөлөөт T3 шинжилгээний хамтаар захиалж:

  • Бамбай булчирхайн дааврын илүүдэл/дутагдлыг оношилж, шалтгааныг тодруулна
  • Бамбай булчирхайн эмгэгүүдийг ялгана
  • Өнчин тархины булчирхайн эмгэгүүдийг оношилно
  • Эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг тодорхойлно
  • Бамбай булчирхайн эмгэгийн эмчилгээний үр дүнг тодорхойлно
  • Бамбай булчирхайн хавдрын үед TSH, T4 хэмжээг хянана
  • Нярайд бамбай булчирхайн эмгэг илрүүлнэ

Бамбай булчирхайн эсрэгбиеийн шинжилгээг чөлөөт Т4 шинжилгээний хамтаар захиалж, бамбай булчирхайн аутоиммуны эмгэгийг оношилно.

Хэзээ захиалагддаг вэ?

Бамбай булчирхайн дааврын илүүдэл/дутагдлын шинж тэмдгүүд илэрсэн үед захиална.

Бамбай булчирхайн даавар хэт их ялгарах үеийн шинж тэмдгүүд:

  • Зүрхний цохилт хурдсах
  • Сандрах
  • Жин алдах
  • Нойргүйдэх
  • Гар чичрэх
  • Сульдах
  • Суулгах
  • Гэрэлд мэдрэг болж хараа муудах
  • Нүд хавдах, хатах, өвдөх, зарим тохиолдолд бүлтийх

Бамбай булчирхайн даавар хэт бага ялгарах үеийн шинж тэмдгүүд:

  • Жин нэмэх
  • Арьс хуурайших
  • Өтгөн хатах
  • Хүйтний тэсвэр алдагдах
  • Арьс хавдах
  • Үс унах
  • Ядрах
  • Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг тогтворгүйжих

Бамбай булчирхайн эмчилгээний үед чөлөөт Т4-н шинжилгээгээр хяналт тавина.

Бамбай булчирхайн эмгэгтэй жирэмсэн эмэгтэй ойр ойрхон шинжлүүлж, өөрийн болон нярайн биеийн байдалд хяналт тавигдана.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Т4 хэмжээ их байх нь бамбай булчирхайн хэт ажиллагааг илтгэнэ.

Т4 хэмжээ их эсвэл бага байх нь архаг болон цочмог бамбай булчирхайн эмгэгүүдийг илтгэж болзошгүй.

TSH чөлөөт T4 чөлөөт эсвэл нийт T3 хариу
Өндөр Хэвийн Хэвийн Бамбай булчирхайн даавар бага ялгарах
Өндөр Бага Бага эсвэл хэвийн Бамбай булчирхайн даавар хэт бага ялгарах
Бага Хэвийн Хэвийн Бамбайн булчирхайн даавар их ялгарах
Бага Өндөр эсвэл хэвийн Өндөр эсвэл хэвийн Бамбайн булчирхайн даавар хэт их ялгарах
Бага Бага эсвэл хэвийн Бага эсвэл хэвийн Бамбай булчирхайн бус эмгэг, ховор өнчин тархины булчирхайн эмгэг
Хэвийн Өндөр Өндөр Бамбай булчирхайн дааварт тэсвэртэй хам шинж (бамбай булчирхайн дааврын үйл ажиллагааг сааруулах бамбайн булчирхайн даавар хүлээн авагчийн мутаци)

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Архаг өвчний стрессийн улмаас бамбай булчирхайн дааварт өөрчлөлт гардаг тул Т3, Т4 шинжилгээ хийлгэхгүй байвал зохистой.

Өвчтөний T3, T4, TSH шинжилгээний хариунд дараах зүйлс нөлөөлж болзошгүй:

  • Т3, Т4 холбогч уургуудын өөрчлөлт
  • Жирэмслэлт
  • Эстроген болон бусад эмийн нөлөө
  • Элэгний эмгэг
  • Бүтэн биед хамааралтай өвчин
  • Бамбай булчирхайн даавруудын эсэргүүцэл

Эстроген, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх эм, аспирин их хэмжээгээр хэрэглэх нь Т4-н хэмжээнд нөлөөлнө.

Иммунологи

Бамбай булчирхайн багц шинжилгээ

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: андроген, , эстроген, фенитоин, мультвитамин г.м(1,2)
  2. Шинжилгээний өмнө хоолны хэвийн дэглэмийг баримтлана.

Ашигласан материал:

  1. mosby’s diagnostic and laboratory test reference 12th edition
  2. https://labtestsonline.org/tests/t4-free