Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

FT3 - Трииодтиронин

Нийт эсвэл чөлөөт трийодтиронины (T3) шинжилгээг бамбай булчирхайн үйл ажиллагааг хянах зориулалттай захиалдаг. Ихэвчлэн бамбай булчирхайн даавар хэт ялгарах, мэдэгдэж буй бамбайн эмгэгүүдийн үед оношилж, эмчилгээний үр дүнг хянана.

Хэрхэн шинжлэх вэ?

Нийт эсвэл чөлөөт трийодтиронины (T3) шинжилгээг бамбай булчирхайн үйл ажиллагааг хянах зориулалттай захиалдаг. Ихэвчлэн бамбай булчирхайн даавар хэт ялгарах, мэдэгдэж буй бамбайн эмгэгүүдийн үед оношилж, эмчилгээний үр дүнг хянана.

T3, T4 нь бамбай булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд биеийн энерги зарцуулалтыг зохицуулдаг. Бамбай булчирхайг өдөөгч даавар нь T4-н боловсруулалтыг зохицуулдаг бөгөөд элэг болон бусад эдийн нөлөөгөөр T3 болон хувирдаг.

Ихэнх T3, T4 нь цусанд уурагтай холбогдсон байдаг бөгөөд бага хувь нь чөлөөтөөр оршиж байдаг.

Ихэнх Т3 нь уурагтай холбогдсон байдаг тул нийт T3-н хэмжээ нь уургийн хэмжээ, холбогдох чадвараас хамаардаг бол чөлөөт T3-д хамааралгүй. Чөлөөт Т3-г бамбай булчирхайн эсрэгбиеийн шинжилгээний хамтаар захиалж, Гравесын өвчинг оношилдог.

Хэвийн бус TSH, өсөөгүй T4-н үед T3 шинжилгээг ихэвчлэн захиалдаг.

Хэзээ захиалагддаг вэ?

Бамбай булчирхайн дааврын хэт ялгарлын шинж тэмдгүүд илрэх үед Т3 шинжилгээг захиалах бөгөөд үүнд:

  • Зүрхний цохилт хурдсах
  • Сандрах
  • Жин алдах
  • Нойргүйдэх
  • Гар чичрэх
  • Сульдах
  • Суулгах
  • Гэрэлд мэдрэг болж хараа муудах
  • Нүд хавдах, хатах, өвдөх, зарим тохиолдолд бүлтийх

Мөн мэдэгдэж буй бамбай булчирхайн эмгэгийг хянах, бамбай булчирхайн дааврын хэт ялгарлын эмчилгээний үр дүнг хянах зориулалттай захиална.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Бамбай булчирхайн дааврын хэмжээ ихсэж эсвэл буурах нь биеийн хэрэгцээ, нөөцийн тэнцвэр алдагдсаныг илтгэх боловч шалтгааныг тодорхойлохгүй.

TSH чөлөөт T4 чөлөөт эсвэл нийт T3 хариу
Өндөр Хэвийн Хэвийн Бамбай булчирхайн даавар бага ялгарах
Өндөр Бага Бага эсвэл хэвийн Бамбай булчирхайн даавар хэт бага ялгарах
Бага Хэвийн Хэвийн Бамбайн булчирхайн даавар их ялгарах
Бага Өндөр эсвэл хэвийн Өндөр эсвэл хэвийн Бамбайн булчирхайн даавар хэт их ялгарах
Бага Бага эсвэл хэвийн Бага эсвэл хэвийн Бамбай булчирхайн бус эмгэг, ховор өнчин тархины булчирхайн эмгэг
Хэвийн Өндөр Өндөр Бамбай булчирхайн дааварт тэсвэртэй хам шинж (бамбай булчирхайн дааврын үйл ажиллагааг сааруулах бамбайн булчирхайн даавар хүлээн авагчийн мутаци)

Бамбай булчирхайн эмчилгээ хийлгэж буй тохиолдолд T3 хэмжээ хэвийн байх нь эмчилгээг үр дүнтэй байгааг илтгэнэ. T3, T4 хэмжээ нь ихэссэн бол эмчилгээг үр дүнгүй байгааг илтгэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Архаг өвчний стрессийн улмаас T3-н боловсруулалт саардаг тул Т3 шинжилгээ хийлгэхгүй байвал зохистой.

Өвчтөний T3, T4, TSH шинжилгээний хариунд дараах зүйлс нөлөөлж болзошгүй:

  • Т3, Т4 холбогч уургуудын өөрчлөлт
  • Жирэмслэлт
  • Эстроген болон бусад эмийн нөлөө
  • Элэгний эмгэг
  • Бүтэн биед хамааралтай өвчин
  • Бамбай булчирхайн даавруудын эсэргүүцэл

Эстроген, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх эм, аспирин их хэмжээгээр хэрэглэх нь Т3-н хэмжээнд нөлөөлнө.

Иммунологи

Бамбай булчирхайн багц шинжилгээ

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээний өмнө хоолны хэвийн дэглэмийг баримтлана.

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and LaboratoryTtest Reference 12th edition