Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

FSH (Фолекул өдөөгч даавар)

Эрэгтэйчүүдийн бэлгийн эсийн тоо буурсан шалтгааныг тогтооход захиална.

Хэрхэн шинжлэх вэ?

Өндгөн эс, эр бэлгийн эсийн хөгжилд хамааралтай фолекул өдөөгч дааврыг (FSH) дараах үед шинжилнэ.

  • Үргүйдлийн шалтгаан тогтоох
  • Өндгөвч, төмсөгний үйл ажиллагаа алдагдахад
  • FSH ялгаралд нөлөөлөх өнчин тархи болон гипоталамусын эмгэгүүд

Эмэгтэйчүүдэд дараах шалтгаантай захиална.

  • Сарын тэмдгийн тогтворгүй байдал хянах
  • Сарын тэмдгийн үед LH хэмжээг хянаж, үр тогтоход хамгийн тохиромжтой хугацааг тодорхойлох

Эрэгтэйчүүдийн бэлгийн эсийн тоо буурсан шалтгааныг тогтооход захиална.

Хүүхдүүдэд бэлгийн бойжилт хэт эрт эсвэл хожуу явагдахад FSH болон LH шинжилгээг хийж гипоталамус, өнчин тархины булчирхай, өндгөвч, төмсөг болон бусад тогтолцооны ноцтой эмгэгүүдийг илрүүлнэ.

Хэзээ захиалагддаг вэ?

Насанд хүрэгчдийн хувьд дараах үед захиална.

  • Эмэгтэйд үр тогтоход хүндрэлтэй болох, сарын тэмдэг тогтворгүйжих
  • Эмэгтэйд цэвэршилт явагдан, сарын тэмдэг татрах
  • Эрэгтэйн тестостероны хэмжээ бага байх, бэлгийн чадавх сулрах, үр тогтохгүй байх
  • Ядрах, сульдах, шалтгаангүй жин алдах, хоолны дуршил буурах гэх мэт өнчин тархины булчирхайн эмгэгийн шинж тэмдгүүд илрэх үед

Хүүхдүүдийн хувьд бэлгийн бойжилт хэт эрт эсвэл хожуу явагдах үед захиална. Бэлгийн бойжилтын шинж тэмдгүүд:

  • Охидод хөх ургах
  • Аарцгийн үс ургах
  • Хөвгүүдэд төмсөг, шодой томрох
  • Охидын сарын тэмдэг эхлэх

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Эмэгтэйчүүдэд

LH болон FSH хэмжээгээр анхдагч өндгөвчний эмгэг (өндгөвчний үйл ажиллагаа өөрөө алдагдах, хөгжил дорой) болон хоёрдогч өндгөвчний эмгэгийг (өнчин тархины булчирхай, гипаталамусаас шалтгаалан өндгөвчний үйл ажиллагаа алдагдах) ялгаж болдог.

LH, FSH хэмжээ их байх нь анхдагч өндгөвчний эмгэгийг илтгэнэ. Үүний шалтгаанууд:

Хөгжил доройтсон:

  • Өндгөвч хөгжөөгүй
  • Хромосомын хэвийн бус байдал (Турнерын хам шинж)
  • Өндгөвчний стероид ялгаруулалт гажсан (17 альфа гидроксилазын дутагдал)

Боловсроогүй өндгөвч:

  • Цацраг туяанд өртсөн
  • Химийн эмчилгээ
  • Аутоиммуны эмгэгүүд

Өндөр ялгаруулж чадахгүй болох архаг эмгэгүүд:

  • Полицистик өндгөвчний хам шинж
  • Бөөрний дээд булчирхайн эмгэг
  • Бамбай булчирхайн эмгэг
  • Өндгөвчний хавдар

Цэвэршилтийн үед өндгөвчний ажиллагаа буурч, LH түвшин ихэсдэг.

LH, FSH хэмжээ бага байх нь өнчин тархины булчирхай, гипоталамусын эмгэгийг илтгэнэ.

Эрэгтэйчүүдэд

LH түвшин их байх нь анхдагч төмсөгний эмгэгийг илтгэнэ. Энэ нь дараах шалтгаантай байж болзошгүй:

Хөгжлийн гажуудал:

  • Бэлгийн булчирхай хөгжөөгүй
  • Хромосомын хэвийн бус байдал (Клинефелтерын хам шинж)

Төмсөгний үйл ажиллагаа алдагдах:

  • Вирүсийн халдвар
  • Ослын гэмтэл
  • Цацраг туяанд өртсөн
  • Химийн эмчилгээ
  • Аутоиммуны эмгэгүүд
  • Гермийн эсийн хавдар

LH, FSH хэмжээ нь хоёрдогч төмсөгний эмгэгийн үед буурдаг бөгөөд гипоталамус, өнчин тархины булчирхайн эмгэгийг илтгэнэ.

Хүүхдүүдэд

LH, FSH хэмжээ өндөр байх нь хүүхдийн бэлгийн бойжилт хэт эрт явагдсаныг илтгэнэ. Энэ нь ихэвчлэн охидуудад тохиолдох бөгөөд төв мэдрэлийн тогтолцоотой хамааралтай байдаг. Үүний жишээ:

  • Төв мэдрэлийн тогтолцооны хавдар
  • Тархины гэмтэл, ослын гэмтэл
  • Төв мэдрэлийн тогтолцооны үрэвсэл
  • Тархины мэс ажилбар

LH, FSH хэмжээ хэвийн ч бэлгийн бойжилтын өөрчлөлтүүд явагдах нь эстроген, тестостероны хэмжээ ихэссэнийг илтгэж болзошгүй. Үүний шинж тэмдгүүд:

  • Даавар ялгаруулагч хавдрууд
  • Бөөрний дээд булчирхайн хавдрууд
  • Өндгөвчний хавдар, цистууд
  • Төмсөгний хавдар

Бэлгийн бойжилт хэт хожуу эхлэхийн шалтгаанууд:

  • Өндгөвч, төмсөгний үйл ажиллагаа алдагдах
  • Дааврын дутагдал
  • Турнерын хам шинж
  • Клинефелтерын хам шинж
  • Архаг халдварууд
  • Хавдар
  • Тураалын туйл буюу анорекси

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Циметидин, кломифен, дижиталис, леводоп гэх эмүүд нь FSH хэмжээг ихэсгэж, фенотиазин, жирэмснээс хамгаалах эм, дааврын эмчилгээ зэрэг нь бууруулна. Мөн жирэмсний үед FSH түвшин буурна.

Иммунологи

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөгийн тодорхой өдрүүдэд өгнө.(1)
  2. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэгдэг бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: жирэмсэний хяналтын эм, эстроген болон прогестерон агуулсан эм.(2)
  3. Хоолны хэвийн дэглэмийг баримтлана.

Ашигласан материал:

  1. https://labtestsonline.org/tests/prostate-specific-antigen-psa
  2. https://myhealth.alberta.ca/Health/aftercareinformation/pages/conditions.aspx?hwid=abk8866