Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

EST II - Эстрадиол

Эстрогены тэнцвэрт бус байдалд хамаарах эмгэгүүдийг оношилж, эмэгтэй овуляцийн хугацаа, жирэмсний үе дэх үр хөврөл, эхэсийг хянах зорилгоор энэ шинжилгээг хийдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

Эстрогены тэнцвэрт бус байдалд хамаарах эмгэгүүдийг оношилж, эмэгтэй овуляцийн хугацаа, жирэмсний үе дэх үр хөврөл, эхэсийг хянах зорилгоор энэ шинжилгээг хийдэг. Эрэгтэйд эстрогены дааврын илүүдэл, түүний шалтгааныг тодорхойлоход захиална.

Эстрогены шинжилгээ нь өөр өөр үүрэгтэй эстрон (E1), эстрадиол (E2), эстриол (E3) шинжилнэ.

Охид, эмэгтэйчүүдэд

Е1, Е2 нь дараах шалтгаантай захиалагдана:

  • Бэлгийн бойжилт хэт эрт эсвэл хожуу явагдахын шалтгаан тодорхойлох
  • Сарын тэмдгийн тогтворгүй байдал, үргүйдэл, хэвийн бус үтрээний цус алдалт
  • Өндгөвчний үйл ажиллагааг хянах
  • Үр шилжүүлэн суулгах үед фолликулын хөгжлийг хянах
  • Дааврын эмчилгээний үед
  • Эстрогены дутагдлын шинж тэмдэг намдаах цэвэршилтийн үеийн дааврын эмчилгээг хянах
  • Эстроген үүсгэгч хавдруудыг илрүүлэх
  • Анти-эстроген эмчилгээг хянах

Е3 нь дараах шалтгаантай захиалагдана:

  • Өндөр эрсдэлтэй жирэмслэлтийн үед ойр ойрхон хийж хяналт тавина. Ингэхдээ өдөр болгоны тогтсон цагт хийвэл зохистой.
  • Хослоогүй эстриолын шинжилгээ нь жирэмсний эхний 4-6 сарын үзлэгт хамаардаг. Дауны хам шинж, тархи, нугасны эмгэг, бөөрний дээд булчирхайн гажуудал гэх мэт эмгэгийн үед эстриолын хэмжээ буурдаг.

Хөвгүүд, эрэгтэйчүүдэд

Е1, Е2 нь дараах шалтгаантай захиалагдана:

  • Бэлгийн бойжилт хэт хожуу явагдах шалтгаан илрүүлэх
  • Хөхний томролтын шалтгаан тодорхойлох
  • Тестостерон, андрогены илүүдлээс шалтгаалсан эстрогены дутагдлын үед
  • Эстроген үүсгэгч хавдар оношлох

Хэзээ захиалагддаг вэ?

Охид, эмэгтэйчүүдэд

Е1, Е2 шинжилгээг дараах үед захиална:

  • Охидын бэлэг эрхтэн нь хэт эрт эсвэл хожуу хөгжих
  • Цэвэршилтийн дараа хэвийн бус үтрээний цус алдалт, сарын тэмдгийн тогтворгүйжилтыг хянах
  • Эмэгтэйн үргүйдлийн улмаас үр шилжүүлэн суулгах үед
  • Огцом халууцах, шөнө хөлрөх, нойргүйдэх, сарын тэмдэг тогтворгүйжих гэх мэт цэвэршилтийн үеийн шинж тэмдгүүд илрэхэд
  • Эстрогены дутагдлын шинж тэмдэг намдаах цэвэршилтийн үеийн дааврын эмчилгээг хянах

Е3 шинжилгээг дараах үед захиална:

  • Жирэмсний үед, эстриолын түвшинг хянах
  • Хослоогүй эстриолын шинжилгээ нь жирэмсний 15-20 дахь 7 хоногийн үзлэгт хамаардаг.

Хөвгүүд, эрэгтэйчүүдэд

Е1, Е2 шинжилгээг дараах үед захиална:

  • Бэлгийн бойжилт хожуу явагдан булчингийн хөгжил, хоолойны бүдүүрэл, биеийн үс ургалт, бэлэг эрхтний хөгжил зэрэг шинж тэмдэг илрэхгүй байх
  • Хөх томролт зэрэг эмэгтэйлэг байдал илрэх

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Эстрогены хэвийн хэмжээ нь шинжлүүлэгчийн нас, хүйснээс шалтгаална. Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг болон жирэмслэлт мөн нөлөөлнө.

Эстрогены шинжилгээ нь олон бодисын солилцооны эмгэгүүдийн үед илэрнэ. Эстрогены хэмжээ нь олон зүйлсээс шалтгаалж хэлбэлздэг тул эстрон, эсрадиол, эстриолын шинжилгээний хариуг нарийн унших хэрэгтэй.

Нэг шинжилгээний хариуг харахаас илүүтэйгээр давтан шинжилгээнүүдийн хооронд гарсан өөрчлөлтүүдийг хянадаг.

Е1, Е2 нь дараах үед ихэсдэг:

Охид, эмэгтэйчүүдэд:

  • Бэлгийн бойжилт хэт эрт явагдах
  • Өндгөвч, бөөрний дээд булчирхайн хавдрын үед

Хөвгүүд, эрэгтэйчүүдэд:

  • Хөхний томрол
  • Төмсөг, бөөрний дээд булчирхайн хавдар
  • Бэлгийн бойжилт хэт хожуу явагдах

Эрэгтэй, эмэгтэйчүүдэд

  • Бамбай булчирхайн даавар хэт ялгарах
  • Цирроз

Эмэгтэйчүүдийн эстрогены хэмжээ дараах үед буурна:

  • Турнерын хам шинж, Х хромосом алдагдах, гажих удамшлын өвчин
  • Өнчин тархины булчирхайн даавар хэт бага ялгарах
  • Өндгөвчний үйл ажиллагаа алдагдах
  • Бүтэлгүй жирэмслэлт
  • Туйлын тураал буюу анорекси
  • Цэвэршилтийн дараа
  • Полицистик өндгөвчний хам шинж, Стеин-Леванталын хам шинэ
  • Хүнд хүчний дасгал

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Цусны болон шээсний шинжилгээг харилцан сольж болохгүй.

Цусны даралт ихсэх, улаан эс дутагдах, элэг болон бөөрний үйл ажиллагаа алдагдах зэрэг нь эстрогены хэмжээнд нөлөөлнө.

Глюкокортикостероидууд, ампициллин, эстрогены агууламжтай эмнүүд, фенотиазинууд, тетрациклинууд зэрэг эмнүүд нь цусан дахь эстрогений хэмжээг ихэсгэх бол шээсэнд глюкоз агуулагдах, шээсний замын үрэвсэл болон кломифен, жирэмснээс хамгаалах эмнүүд нь эстрогены хэмжээг бууруулна.

Иммунологи