Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

D-BIL - Шууд билирубин

Хэрхэн шинжлэх вэ?

Насанд хүрсэн хүмүүсийн билирубиныг хэмжиж цирроз, Гепатит болон цөсний чулуу гэх мэт элэгний эмгэгүүдийг оношилж, хянадаг. Мөн цусны улаан эс их хэмжээгээр гэмтдэг цусны эмгэгүүдийн үед билирубины түвшин ихээр өсдөг тул түүнийг бас хянана. Тиймээс билирубины нийт хэмжээ, хувилсан болон хувилаагүй хэмжээг тодорхойлж болдог. Лабораториудад усанд уусдаг билирубин, шууд буюу хувилсан билирубины хэмжээг шинжлэх нь хамгийн түгээмэл. Нийт хэмжээнээс хувилсан билирубиныг хасаж хувилаагүй хэмжээг тодорхойлдог.

Нярай шарласан үед, билирубиныг хэмжиж хяналт тавьдаг. Хувилаагүй билирубин их хэмжээгээр байх нь хөгжиж буй тархины эсүүдийг гэмтээж, мэдрэлийн өвчин, хөгжлийн бэрхшээл, сонсгол болон хараа муудахад хүргэж болзошгүй. Нярайн физиологийн болон цусны шарлалтын үед зөвхөн хувилаагүй билирубины хэмжээ ихэсдэг. Харин элэгний нийтлэг бус элэгний гэмтлүүдийн үед хувилсан билирубины хэмжээ ихсэж, эдгээр эмгэгүүдийг илтгэнэ.

Хэзээ захиалагддаг вэ?

Ихэвчлэн АЛаТ, АСаТ гэх мэт бусад шинжилгээний хамтаар элэгний хэвийн бус үйл ажиллагааны шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд захиалагддаг. Эмч дараах тохиолдолд энэ шинжилгээг захиалдаг:

  • Шарлах
  • Архийг их хэмжээгээр хэрэглэдэг түүхтэй
  • Мансууруулах бодис хэрэглэсэн байх магадлалтай
  • Элэгний вирүсийн халдвар авсан

Шинж тэмдгүүд:

  • Хуван шар өнгөтэй шээс
  • Толгой эргэх, бөөлжих
  • Хэвлий орчмоор өвдөх, хавдах
  • Ядрах болон архаг элэгний эмгэгийн үеийн тавгүй мэдрэмж

Нярай шарласан тохиолдолд билирубины хэмжээг тодорхойлох нь жишиг болсон.

Мөн цусны улаан эсийн багадалттай үед энэ шинжилгээг хийдэг. Энэ тохиолдолд цусны ерөнхий шинжилгээ, ретикулоцит, хаптоглобулин болон LDH гэх шинжилгээнүүдийн хамтаар захиалдаг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Насанд хүрсэн болон хүүхдүүдэд

Ихэвчлэн дараах тохиолдлуудад хувилаагүй билирубины хэмжээ ихэснэ.

  • Цусны улаан эсийн багадалт
  • Сэлбэлтийн хариу үйлдэл
  • Цирроз
  • Гилбертийн өвчин (билирубин болон сахарын молекулуудыг холбодог энзимын багадал)

Харин хувилсан билирубины хэмжээ нь хувилаагүй хэмжээнээс их байвал элэгний эсүүд билирубиныг устгаж байгааг илтгэнэ. Үүний шалтгаанууд:

  • Элэгний вирус
  • Эмийн бодисын нөлөө
  • Архидалтын элэгний өвчин

Мөн хувилаагүй билирубины хэмжээ илүү байх нь цөсний цоргоны бөглөрөлийг илтгэнэ. Энэ нь дараах үед илэрнэ.

  • Цөсний чулуу үүсэх
  • Хавдар
  • Цөсний цорго сорвижих

Ховор тохиолдлын удамшлын өвчнүүдийн (Ротор, Дубин-Жонсон, Криглер-Нажжарын хам шинжүүд) үед билирубины хэмжээ ихсэж болно.

Харин билирубины хэмжээ багасах нь хяналт тавихуйц асуудал биш.

Нярай хүүхдэд

Билирубины хэмжээ ихсэх нь түр зуурын байж 2-14 хоногт хэвийн түвшинд эргэн орох магадлалтай. Гэхдээ огцом ихсэх тохиолдолд хяналт тавьж, тохирсон эмчилгээг хийлгэнэ. Эх болон хүүхдийн цусны зохилдоогүй байдлаас болон цусны улаан эс устсанаар билирубин ихсэж болно. Мөн төрөлхийн халдвар, гипокс, удамшлын өвчнүүд болон элэгний эмгэгүүд байж болзошгүй. Ихэнх тохиолдолд хувилаагүй билирубины хэмжээ ихэсдэг. Хувилсан билирубины хэмжээ нь цөсний нарийсал болон нярайн элэгний үрэвсэл гэх мэт ховор тохиолдолд ихэсдэг. Цөсний нарийслын үед хагалгаа хийж элэгний гэмтлээс урьдчилан сэргийлдэг.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Хувилаагүй билирубин нь нярайн (2-4 долоо хоногтой) тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг, харин насанд хүрсэн хүмүүс болон хүүхдүүдэд энэ нөлөөлдөггүй. Цус-тархины хориг нь илүү сайн хөгжсөн тул энэ хоригоор билирубин дамжиж тархины эсэд хүрэхээс сэргийлдэг. Харин хүүхэд болон насанд хүрэгчдийн билирубины хэмжээ ихсэх нь эмчлүүлэх шаардлагатай эмгэг буйг илтгэнэ.

Эрүүл үед шээсэнд билирубин агуулагддаггүй. Харин хувилсан билирубин нь усанд уусдаг тул бие дэх хэмжээ ихсэх үед шээсээр гадагшилж болно. Энэ нь ихэвчлэн элэг болон цөсний цорго бөглөрөх, элэгний үрэвсэл болон бусад гэмтлүүдийн үед илэрнэ. Шээсний дүрдэг шинжилгээгээр билирубин байгаа эсэхийг тодорхойлох нь хамгийн түгээмэл арга.

Билирубины түвшин нь эрэгтэйчүүдэд илүү өндөр байдаг.

Биеийн хүчний хүнд дасгал хийх нь билирубины хэмжээг өндөр гарахад нөлөөлнө.

Атазнавир гэх эм нь хувилаагүй билирубины хэмжээг ихэсгэдэг. Барбитуратууд, кафеин, пенцилин болон салицилатыг их хэмжээгээр хэрэглэх нь нийт билирубины хэмжээг бууруулна..

Элэг цөсний үйл ажиллагааны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Архи согтууруулах ундааг 24 цаг хэрэглээгүй байх.(1)
  2. Шинжилгээ өгөхөөс 10-12 цагийн турш өлөн байх.
  3. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх.(2)

Ашигласан материал:

  1. “Эмнэл зүйн лабораторийн мэргэжилтний гарын авлага” Г. Наран, Н. Мөнхтүвшин УБ 2012 он
  2. Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12th edition