Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

CU - Зэс

Ихэвчлэн Вильсоны өвчин гэх мэт элэг, тархи болон бусад эрхтэнд зэс хуримтлагддаг удамшлын өвчныг оношлоход зөвлөдөг. Мөн зэсийн дутагдал, эдгээр өвчний эмчилгээг хянахад ашиглагдана.

Хэрхэн шинжлэх вэ?

Ихэвчлэн Вильсоны өвчин гэх мэт элэг, тархи болон бусад эрхтэнд зэс хуримтлагддаг удамшлын өвчныг оношлоход зөвлөдөг. Мөн зэсийн дутагдал, эдгээр өвчний эмчилгээг хянахад ашиглагдана.

Зэс нь нэн чухал бодис боловч, хэмжээ нь ихэдвэл хортой нөлөө үзүүлж болно. Цусанд ихэнх нь церулоплазминд агуулагдаж, үлдсэн хэсэг нь чөлөөт хэлбэрээр оршино.

Зэсийн шинжилгээг церулоплазмины шинжилгээний хамтаар хийлгэх нь илүү үр дүнтэй. Хариу нь хэвийн бус эсвэл эргэлзээтэй гарвал 24 цагийн дотор зэсийн хэмжээ тодорхойлох шинжилгээ хийж, элгэн дэх зэсийн агууламжийг тодорхойлно.

Заримдаа чөлөөт зэсийн хэмжээ тодорхойлох шинжилгээг мөн церуолоплазмын шинжилгээтэй хамт хийлгэхийг зөвлөдөг. Хэрвээ Вильсоны өвчин байх магадлалтай байвал, ATP7B генийн мутаци байгаа эсэхийг тодорхойлох шаардлагатай. Гэхдээ энэ нь зөвхөн зарим лабораторид л хийгддэг маш ховор шинжилгээ юм.

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Вильсоны өвчний шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд церулоплазмын шинжилгээний хамтаар хийлгэнэ. Үүнд:

  • Цусны улаан эсийн хомсдол
  • Дотор муухайрах, хэвлий орчмоор өвдөх
  • Шарлах
  • Сульдах
  • Ааш зан өөрчлөгдөх
  • Чичрэх
  • Алхах болон залгихад хүндрэлтэй байх
  • Булчингийн хэмнэл алдагдах

Зэсийн дутагдлын шинж тэмдгүүд:

  • Нейтрофилын тоо бага байх
  • Ясны сийрэгжилт
  • Цусны улаан эсийн хомсдол
  • Мэдрэлийн эмгэг, хүүхдүүдийн өсөлт удаашрах

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Зэсийн шинжилгээний хариуг церулоплазмын шинжилгээний хариутай хамт уншдаг. Церулоплазмын хэмжээ нь үрэвсэл, халдвар, жирэмслэлтийн үед мөн эстроген, жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээний үед ихэснэ.

Шинжилгээ Вильсоны өвчин Зэсийн хордлого Менкесийнөвчин Зэсийн дутагдал
Зэс, цус Бага, хэвийн байх магадлалтай Өндөр Нам Нам
Зэс, ийлдэсгүй Өндөр Өндөр Нам Нам
Церулоплазм Бага, хэвийн байх магадлалтай Өндөр Нам Нам
Зэс, шээс Маш өндөр Өндөр Нам Нам
Зэс, элгэнд Эерэг, гэвч байршлаас шалтгаалан сөрөг байх магадлалтай Өндөр эсвэл хэвийн Нам Нам

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Карбамазефин, фенобарбитал гэх мэт эмийн бэлдмэл нь цусан дахь зэсийн хэмжээг ихэсгэнэ. Мөн үе мөчний үрэвслийн үед ихсэж, зарим хавдрын үед багасна.

Ийлдсэн дэхь зэсийн хэмжээ нь төрөх үед бага байж, хамгийн өндөр түвшиндээ хүрэн аажмаар тогтвортой хэмжээнд очдог.

Эрдэс бодисын солилцооны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгээ, 2-12 насны багц шинжилгээ