Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

CRP - Ц реактив уураг /тоогоор/

Жирэмслэлтийн эхэн үед, мөн жирэмслэлтээс хамгаалах эм, дааврын эмчилгээний үед (эстроген г.м) ЦРУ хэмжээ ихсэх ба илүүдэл жинтэй үед мөн адил.

Хэрхэн шинжлэх вэ?

Энэ шинжилгээгээр үрэвслийг тодорхойлдог. Ц реактив уураг нь эдийн гэмтлийн дараа, халдвар эсвэл үрэвслийн эхэнд элэгнээс цус руу гадагшилдаг уураг. Энэ шинжилгээ нь оношилгооны зориулалттай биш, үрэвслийг хянахад захиалагддаг.

Ц реактив уураг тодорхойлох шинжилгээг дараах эмгэгийн үед захиалдаг:

  • Сепсис гэх мэтийн бактерийн халдвар
  • Мөөгөнцрийн халдвар
  • Аарцгийн хөндийн үрэвсэл

Зарим архаг үрэвслийн үед эмчилгээний үр дүнг тодорхойлох гэж захиалдаг:

  • Хэвлийн үрэвсэл
  • Үе мөчний үрэвсэл
  • Аутоиммун өвчний үед (чонын хөрөвш, судасны үрэвсэл)

Энэ шинжилгээг цусны улаан эсийн туналтын хурдыг тодорхойлох шинжилгээний хамтаар захиалдаг. Ц реактив уураг тодорхойлох шинжилгээ нь ямар нэг өвчин оношлоход хангалттай тодорхой биш ч, ерөнхий үрэвсэл болон халдвар байгааг мөн эмчилгээ шаардлагатай эсэхийг тодорхойлж болдог.

Хэзээ захиалагддаг вэ?

Ц реактив уураг тодорхойлох шинжилгээг өвчтний түүх болон шинж тэмдгээс шалтгаалан хүнд төрлийн бактерийн халдар авсан байх магадлалтай үед захиалдаг. Нярайд үрэвслийн шинж тэмдэг, эсвэл халуурах, даарах, амьсгал давчдах болон зүрхний цохилт хэвийн бус байх зэрэг сепсисийн шинж тэмдгүүд илэрсэн үед захиалдаг.

Мөн үе мөчний үрэвсэл, чонын хөрөвш гэх мэт эмгэгийн үед ойр ойрхон зайтай хянах зорилгоор захиалж болдог. Энэ нь үрэвслийн үед хамгийн тохиромжтой.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Хэвийн үед цусан дахь Ц реактив уургийн хэмжээ маш бага.

Хэвийн хэмжээнээс ихсэх нь үрэвсэл байгааг илтгэх боловч байршил болон шалтгааныг тодорхойлохгүй. Харин хүнд бактерийн үрэвслийн үед Ц реактив уургийн хэмжээ маш их байна. Архаг үрэвслийн үед ЦРУ хэмжээ их байх нь сэдэрсэн эсвэл эмчилгээ үр дүнгүй байсныг илтгэнэ.

ЦРУ хэмжээ ихээс буурвал, үрэвсэл эсвэл халдварын эмчилгээ үр дүнтэй байгааг илтгэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Жирэмслэлтийн эхэн үед, мөн жирэмслэлтээс хамгаалах эм, дааврын эмчилгээний үед (эстроген г.м) ЦРУ хэмжээ ихсэх ба илүүдэл жинтэй үед мөн адил.

Үрэвслийн үед цусны улаан эсийн туналтын хурд нь мөн ихсэх боловч ЦРУ урьтаж ба илүү хурдтайгаар ихэсдэг.

Үе мөчний үйл ажиллагааны багц, Зүрх судасны үйл ажиллагааны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгээ, 2-12 насны багц шинжилгээ

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээ өгөхийн өмнө тамхи татахгүй байх. Энэ нь шинжилгээний хариунд нөлөөлөх боломжтой.
  2. Шинжилгээний хариунд нөлөөлөх эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: эстроген, прогестерон, ниацин, статин.

Ашигласан материал:

  1. Mosby’s diagnostic and laboratory test reference 12th edition