Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

CREА - Креатинин

Креатинины шинжилгээг бөөрний үйл ажиллагааг хянах зориулалттайгаар цус, шээсэн дэх азот (ЦША) тоолох шинжилгээний хамтаар захиалдаг.

Хэрхэн шинжлэх вэ?

Креатинины шинжилгээг бөөрний үйл ажиллагааг хянах зориулалттайгаар цус, шээсэн дэх азот (ЦША) тоолох шинжилгээний хамтаар захиалдаг. Биеийн ерөнхий үзлэг шинжилгээний багцад эдгээр шинжилгээнүүд багтдаг. Хэрвээ креатинин болон ЦША шинжилгээний хариу хэвийн бус гаран чихрийн шижин гэх мэт бөөрөнд нөлөөлөх өвчтэй бол бөөрний үйл ажиллагааны гажуудал болон эмчилгээний үр дүнг хянахад хэрэглэнэ. Мөн компьютер томографийн зураг авахуулахын өмнө гэх мэт бөөрөнд нөлөөлөх эм хэрэглэх үед, бөөрний үйл ажиллагааг хянах зориулалттай энэ шинжилгээг хийнэ.

Цус болон шээсэн дэх креатинины хэмжээгээр бөөр нь цуснаас креатин гэх мэт жижиг молекулуудыг хэр сайн шүүж байгааг тодорхойлдог.

Шээсэн дэх креатин нь тогтмол хурдтайгаар ялгардаг тул түүний хэмжээгээр ялгарч байгаа өөр бодисыг хэмжиж болдог. 24 цагийн шээсний сорьцыг хянахад энэ тогтмол ялгарах хурд нь хэрэгтэй байдаг. Үүний жишээ нь шээсэн дэх уураг/креатинины харьцаа тодорхойлох.

Мөн микроалбумин/креатинины харьцаагаар бөөрнөөс шээс рүү хэр их альбумин ялгарч байгааг хэмжиж болдог. Шээсэнд нь үргэлж тодорхой хэмжээний альбуминтай байдаг хүмүүс бөөний болон зүрх судасны эмгэгтэй болох магадлал ихтэй байдаг.

Креатинины хэмжээг (нас, хүйс, жин гэх мэт бусад хэмжүүрийн хамтаар) гломерулын шүүх хурдыг тодорхойлоход ашигладаг.

Хэзээ захиалагддаг вэ?

Креатины шинжилгээг ерөнхий биеийн үзлэгийн багц шинжилгээний хэсэг болгож хийдэг. Мөн тодорхой бус эрүүл мэндийн гомдол, бөөрний үйл ажиллагаа хэвийн бус үед захиалдаг. Үүний шинж тэмдгүүд:

  • Ядарч, сульдах, анхаарал төвлөрөхгүй байх, хоолны дуршил буурах, нойргүйтэх
  • Нүд, нүүр, бугуй, хэвлий, гуя болон шагайн хэсгээр хавдах
  • Хөөстэй, цустай эсвэл хар бараан өнгийн шээс гарах
  • Шээсний хэмжээ багасах
  • Шээх үед халуу оргих, хэвийн бус зүйл ялгарах болон шээсний давтамж өөрчлөгдөх
  • Нурууны дунд хэсгээр, хавирганы доор, бөөрний ойролцоо өвдөх
  • Өндөр цусны даралт

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Цусан дахь креатины хэмжээ ихсэх нь бөөрөнд нөлөөлөх эмгэгийг илтгэнэ:

  • Бөөрний судас гэмтэх, хавдах (халдвар, аутоиммун эмгэгийн нөлөөгөөр)
  • Бөөрний бактерийн халдвар
  • Бөөрний гуурснуудын эсийн үхжил (эм, хорт бодисын нөлөөгөөр)
  • Түрүү булчирхайн эмгэг, бөөрний чулуу болон бусад шээсний замын эмгэгүүд
  • Шок, усгүйдэл, зүрхний үйл ажиллагаа алдагдах, судасны нарийсал болон чихрийн шижингээс үүдэлтэйгээр бөөрөнд очих цусны хэмжээ багасах

Булчингийн гэмтлийн үед креатины түвшин ихсэх ба жирэмслэлтийн үед хэвийн үеийнхээс бага байдаг.

Цусан дахь креатины хэмжээ бага байх нь түгээмэл биш ч, булчингийн масс багассан үед илэрдэг.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Зарим эмийн нөлөөгөөр креатины түвшин ихсэх тул эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.

Ажилд орохын өмнөх багц шижилгээ, Жирэмсний хяналтын багц шинжилгээ, Бөөр шээс дамжуулах үйл ажиллагааны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгээ, 2-12 насны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Тайван байх.
  2. Архи согтууруулах ундааг 24 цаг хэрэглээгүй байх.(1)
  3. Шөнийн турш мацаг барих. Ус ууж болно.(2)
  4. Мах махан бүтээгдэхүүн хэрэглээгүй хэрэглээгүй байх.
  5. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх.(3)

Ашигласан материал:

  1. Эмнэл зүйн лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н.Мөнхтүвшин УБ 2012 он
  2. https://labtestsonline.org/
  3. Mosby’s Diagnostic and Laboratory test Reference 12 th edition