Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

CORS - Бөөрний дээд булчирхайн даавар /Кортизол/

Энэ шинжилгээг Кушингийн хам шинж, адренал дутагдах, Аддисоны өвчин, кортизол дутагдах эмгэгүүдийг оношлоход захиалдаг. Кортизол нь уураг, өөх тос, карбогидратуудын бодисын солилцоонд оролцдог даавар бөгөөд ихэвчлэн өглөөгүүр ихсэж, өдөрт буурч, оройд хамгийн бага түвшиндээ хүрдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

Энэ шинжилгээг Кушингийн хам шинж, адренал дутагдах, Аддисоны өвчин, кортизол дутагдах эмгэгүүдийг оношлоход захиалдаг. Кортизол нь уураг, өөх тос, карбогидратуудын бодисын солилцоонд оролцдог даавар бөгөөд ихэвчлэн өглөөгүүр ихсэж, өдөрт буурч, оройд хамгийн бага түвшиндээ хүрдэг.

Кортизол нь бөөрний дээд булчирхайнаас ялгардаг бөгөөд өнчин тархиар зохицуулагддаг. Цусан дахь кортизолын түвшин буурахад гипоталамус нь кортикотропин ялгаруулагч даавар ялгаруулснаар өнчин тархины булчирхай адренокортикотропик даавар ялгаруулдаг. Ингэснээр бөөрний дээд булчирхайг өдөж, кортизол ялгардаг.

Цусан дахь ихэнх кортизол нь уурагт холбогдож, бага хувь нь чөлөөтэй оршдог. Цусан дахь кортизолын шинжилгээ нь холбогдсон болон чөлөөт кортизолыг тодорхойлдог бол шүлс, шээсэн дэх кортизолын шинжилгээ нь зөвхөн чөлөөт кортизолыг тодорхойлдог.

Цусан дахь кортизолын хэмжээ хэт их байвал 24 цагийн шээсний кортизолын шинжилгээ хийждексаметазон дарангуйлах шинжилгээг хийдэг. Энэ нь адренокортикотропик дааврыг дарангуйлснаар кортизолын хэмжээ буурдаг.

Цусан дахь кортизолын хэмжээ хэт бага байвал адренокортикотропик даавар өдөөгч шинжилгээ хийнэ. Ингэснээр бөөрний дээд булчирхай хэвийн ажиллаж байвал кортизолын хэмжээ ихэснэ.

Хэзээ захиалагддаг вэ?

Кушингийн хам шинжийн шинж тэмдгүүд илэрвэл захиална. Үүнд:

  • Цусны өндөр даралт
  • Цусны сахар ихсэх (глюкоз)
  • Илүүдэл жин
  • Эмзэг мэдрэг арьс
  • Хэвлий орчмоор нил ягаан туяарах
  • Булчин сулрах
  • Ясны сийрэгжилт

Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг тогтворгүйжиж, нүүрэн дээр үс ургах, хүүхдийн өсөлт саатах үед энэ шинжилгээг захиалдаг.

Мөн адреналын дутагдал эсвэл Аддисоны өвчний шинжүүд илэрсэн үед захиална. Үүнд:

  • Жин алдах
  • Булчин сулрах
  • Ядрах
  • Цусны даралт буурах
  • Хэвлий орчмоор өвдөх
  • Арьсны бараан хэсгүүд үүсэх

Заримдаа их хэмжээний стрессын үед кортизолын хэмжээ багасах нь адреналын ноцтой эмгэг үүсгэдэг. Үүний шинж тэмдгүүд:

  • Нуруу, хэвлий болон хөл орчмоор огцом өвдөх
  • Бөөлжих, суулгах, усгүйдах
  • Цусны даралт буурах
  • Ухаан алдах

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Ихэнхидээ унтах үед кортизолын хэмжээ буурч, өглөө сэрэхэд хамгийн өндөр түвшиндээ хүрдэг боловч унтлагын цаг солигдоход өөрчлөгддөг.

Кортизолын түвшин өглөө сэрэхэд өндөр ч, унтахад буурахгүй байх нь Кушингийн хам шинж байх магадлалыг илтгэдэг.

Кортизолын түвшин бага үед адренокортикотропик даавар өдөөгчийн хариуд кортизолын түвшин ихсэх нь өнчин тархины дааврын эмгэг, харин хэвийн байх нь бөөрний дээд булчирхайн эмгэг байгааг илтгэнэ.

Өнчин тархи, бөөрний дээд булчирхайн эмгэгийг тодорхойлсны дараагаар компьютер томографийн үзлэг хийж тодруулна.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Дулаан, хүйтэн, халдвар, гэмтлийн осол, дасгал хөдөлгөөн, илүүдэл жинболон бусад эмгэгүүд нь кортизолын түвшинд нөлөөлж болзошгүй. Жирэмслэлт, биеийн болон оюун санааны стресс, өвчин эмгэг нь кортизолын түвшинг ихэсгэнэ. Мөн жирэмслэлтээс хамгаалах эм, гидрокортизон, спиронолактон гэх эмнүүд нь ихэсгэнэ.

Насанд хүрсэн хүмүүсийн кортизолын түвшин нь бага насны хүүхдүүдийнхээс илүү байдаг.

Иммунологи

Бөөр шээс дамжуулах үйл ажиллагааны багц шинжилгээ

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээний өмнө амрах, тайван байх (2.3)
  2. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: эстроген, андроген, спиронолактон, пентоин г.м(2)
  3. Шинжилгээг өглөө өгөх нь тохиромжтой.(4)
  4. Шинжилгээний өмнө биеийн хүчний ажил хийхээс татгалзах хэрэгтэй.(4)

Ашигласан материал:

  1. https://labtestsonline.org/tests/alanine-aminotransferase-alt
  2. Mosby’s Diagnstic and Laboratory test Reference 12 th edition
  3. https://medlineplus.gov/lab-tests/cortisol-test/
  4. https://www.ucsfhealth.org/medical-tests/cortisol-blood-test