Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

CL - Хлор

Калийн шинжилгээг ерөнхий үзлэгийн нэг хэсэг болгож бусад электролитуудын хамтаар зөвлөдөг. Калийн илүүдлийн хамгийн түгээмэл шалтгаан нь бөөрний эмгэг боловч маш олон эмүүд нь биеэс кали ялгарахад хүргэдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

Хлорын шинжилгээг ерөнхий үзлэгийн нэг хэсэг болгож бусад электролитуудын хамтаар хийдэг. Удаан хугацаагаар суулгах, бөөлжих, сульдах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдгийн шалтгааныг тогтооно. Электролитын тэнцвэрт бус байдал илэрвэл бусад электролитуудын хамтаар шинжилгээг хийлгэж эмчилгээний үр дүнг хянана. Хэрвээ хүчил-суурийн тэнцвэрт бус байдал илэрвэл цусны хийн шинжилгээ хийнэ.

Суурийн илүүдэлтэй үед шээсэн дэх хлорын хэмжээг тогтоосноор давсны дутагдлаас үүдэлтэй эсэх (усгүйдэл, бөөлжих, диуретикийн хэрэглээний үед) эсвэл кортизол, альдостерон гэх даавруудын илүүдэлтэй байгаа эсэхийг тодорхойлдог. Шээсэн дэх хлор болон натрийн хэмжээг тодорхойлсноор хоолны дэглэм дэх давсны хэмжээг хянадаг.

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Цусан дахь хлорын хэмжээг тодорхойлох шинжилгээг дангаар нь зөвлөх нь ховор бөгөөд бусад электролитуудын хамтаар эсвэл ерөнхий үзлэгийн хэсэг болгож хийдэг. Мөн ацидоз, алкалозын шинж тэмдэг илрэх үед хийгдэнэ. Үүнд:

  • Удаан хугацаагаар суулгах, бөөлжих
  • Ядрах, сульдах
  • Амьсгалахад хүндрэлтэй байх

Ихэвчлэн цусны өндөр даралт, зүрхний үйл ажиллагаа алдагдах, элэг болон бөөрний эмгэгийн үед хийгддэг. Мөн электролитуудын тэнцвэрт бус байдал үүсгэх эмийн хэрэглээний үед хийгдэнэ.

Шээсэн дэх хлорын хэмжээг натри хэмжих шинжилгээний хамтаар хийлгэх нь, хүчил-суурийн тэнцвэрт бус байдал, эмчилгээний үр дүнг хянахад ач холбогдолтой.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Цусан дахь хлорын хэмжээ ихсэх гол шалтгаан нь усгүйдэл боловч зарим тохиолдолд Кушингийн хам шинж, бөөрний эмгэгийн үед ихэснэ. Мөн биеэс хэт их суурь алдагдах, хэт их амьсгаадах үед ихсэж болзошгүй.

Энэ нь усгүйдэл, өлсгөлөн, Аддисоны өвчин, давсны хэрэглээний илүүдлийг илтгэнэ.

Цусан дахь натрийн хэмжээ буурахад хлорын хэмжээ дагаж буурна. Мөн зүрхний үйл ажиллагаа алдагдах, удаан хугацаагаар бөөлжих, ходоод соруулах, Аддисоны өвчин, уушгины хүүдий томрох, архаг уушгины эмгэгүүд, биеэс хүчил алдагдах үед буурч болзошгүй.

Энэ нь Кушингийн хам шинж, Коннын хам шинж, зүрхний үйл ажиллагаа алдагдах, шим тэжээлийн дутагдал, суулгалтыг илтгэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Натрийн хэмжээнд нөлөөлдөг эмнүүд хлорын хэмжээнд нөлөөлнө. Мөн хүнсний сод, антацид их хэмжээгээр хэрэглэх нь цусан дахь хлорын хэмжээг бууруулна.

Эрдэс бодисын солилцооны багц шинжилгээ,

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол хариуцсан эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: хлорт аммоний, эстроген, кортизон, шээс хөөх эм, альдостерон г.м(2)
  2. Шинжилгээний өмнө мацаг барих.(1)
  3. Хэт их давс хэрэглэх нь шинжилгээний хариунд нөлөөлөх магадлалтай.(2)

Ашигласан материал:

  1. Эмнэлзүй лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н. Мөнхтүвшин УБ 2012 он
  2. Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12th edition