Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

CK MB - Креатинкиназа

CKMB шинжилгээг креатинкиназагийн түвшин ихсэх үед зүрхний эмгэг эсвэл араг ясны булчингийн эмгэгээс үүдэлтэйг тогтоодог.

Хэрхэн шинжлэх вэ?

CKMB шинжилгээг креатинкиназагийн түвшин ихсэх үед зүрхний эмгэг эсвэл араг ясны булчингийн эмгэгээс үүдэлтэйг тогтоодог. Цээж орчмоор өвдөх, амьсгал давчдах, ядарч туйлдах, толгой эргэх болон бөөлжис хүрэх зэрэг шинж тэмдгүүд илрэх үед энэ шинжилгээг түлхүү захиалдаг.

CK, CKMB нь зүрхний шигдээс хянах зорилготой гол шинжилгээ байсан бол илүү тодорхой тропонины шинжилгээгээр солигдох болсон. Хэрвээ тропонин шинжилгээг хийх боломжгүй байвал CKMB шинжилгээг хийхэд зохистой.

Хэзээ захиалагддаг вэ?

CKMB шинжилгээг цээж орчмоор өвдөх үед зүрхний шигдээстэй холбогдолтой эсэхийг тодорхойлох зорилгоор нийт CK тоолох шинжилгээтэй хамт захиалдаг. Ихэвчлэн тропонины шинжилгээг хийх боломжгүй үед захиалдаг. Мөн креатинкиназагийн түвшин их байх үед булчингийн эмгэг нь зүрхнийх эсвэл бусад булчингийнх уу гэдгийг тодорхойлдог.

Зүрхний шигдээстэй хүний цээж хавиар өвдөж эхэлснээс 3-6 цагийн дараа CKMB түвшин ихэссэнийг илрүүлж болно. 12-24 цагийн дотор өндөрт хүрч 48-72 цагийн дотор эргэн хэвийн түвшинд хүрдэг. Гэмтэлтэй хэвээр байвал эргэн хэвийн түвшинд хүрэхгүй байх эсвэл ихэссэн түвшиндээ удаан хугацаагаар тогтоно.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

CKMB түвшин нь цусанд маш бага, бараг илэрдэггүй.

Харин CKMB түвшин ихэсч, CKMB болон CK түвшингийн харьцаа нь 2.5-3 хүрвэл зүрх гэмтсэн байх магадлалтай. Харьцаа нь үүнээс бага байвал араг ясны булчин гэмтсэнийг илтгэнэ.

Ослын гэмтэл, мэс ажилбар, үрэвсэл болон хүчилтөрөгчийн багадал гэх зүрхний ямар ч төрлийн эмгэг нь CK, CKMB түвшинг ихэсгэнэ. Мөн биеийн хүчний ажил ихэсгэх боловч ихсэх түвшин нь харьцангуй бага.

Бөөрний эмгэг нь CKMB түвшинг өндөрт хүргэж болзошгүй.

Ховорхон тохиолдолд архаг булчингийн эмгэг, бамбай булчирхайн дааврын түвшин (T3,T4) багасах эсвэл хэт архины хэрэглээ нь CKMB түвшинг ихэсгэх магадлалтай.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Араг ясны булчингийн гэмтэл нь CKMB түвшинг ихэсгэх тул зүрх, араг ясны булчин хоёулаа гэмтсэн тохиолдолд зүрхний эмгэгээс шалтгаалах CKMB түвшингийн ихсэл нь далдлагдсан байж болзошгүй.

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Тайван байх.
  2. Архи согтууруулах ундааг 24 цаг хэрэглээгүй байх.(1)
  3. Булчингийн тарилга хийлгэхээс зайлсхийх.(2)
  4. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх.(2)

Ашигласан материал:

  1. Эмнэл зүйн лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н.Мөнхтүвшин УБ 2012 он
  2. Mosby’s Diagnostic and Laboratory test Reference 12 th edition