Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

CHLR - Хламидын үүсгэгчийн эсрэг бие тодорхойлох

Хламидын халдвар авсан тохиолдолд бусад БЗДХ мөн ДОХ-н халдвар авах магадлал нь 3-5 дахин ихэсдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

Энэ шинжилгээг дараах зорилготой хийнэ:

  • Шинж тэмдгийн шалтгааныг тогтоох
  • Бэлгийн идэвхтэй хүмүүсийг үзлэгт оруулах
  • Бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг батлах

Шинж тэмдэг нь төстэй боловч шаардлагатай эмчилгээ нь өөр тул хламид болон заг өвчнийг ихэвчлэн хамт шинжилдэг.

Энэ шинжилгээгээр хламид өвчнийг үүсгэгчийн эсрэг биеүдийг илрүүлж оношилно.

Хэзээ захиалагддаг вэ?

Бэлэг эрхтнээс шингэн ялгарах, хэвлийн хэсгээр өвдөх (эмэгтэйчүүдэд), шээхэд өвдөх (эрэгтэйчүүдэд) гэх мэт шинж тэмдгүүд илэрвэл энэ шинжилгээг захиалдаг. Гэхдээ шинж тэмдэг илрэхгүй тохиолдлууд байдаг тул үзлэгт ороход урьдчилан сэргийлэх маягаар хийдэг.

25-аас доош насны бэлгийн идэвхтэй эмэгтэйчүүдийг энэ шинжилгээг хийлгэхийг зөвлөдөг.

Хламидын халдварт өртөх магадлал дараах үед хамгийн өндөр байна:

  • Өмнө нь хламидын халдвар авч байсан
  • ДОХ болон бусад БЗДХ-тай
  • Шинэ эсвэл олон бэлгийн хамтрагчтай
  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ордог
  • Хууль бус мансууруулах бодис хэрэглэдэг
  • Өсвөр насны эрт үед бэлгийн харьцаанд орсон
  • Хорих ангид байдаг
  • Ижил хүйстний бэлгийн хамтрагчтай үед
  • Биеэ үнэлсэн

Жирэмсэн эмэгтэйчүүд хламидын халдвар авсан бол 3-6 сарын дараа дахин шинжлүүлэхийг зөвлөдөг.

Нярайд нүд улайх, хавдах, шингэн гарах зэрэг нүдний салст бүрхэвчийн үрэвслийн шинж тэмдгүүд илэрвэл энэ шинжилгээг хийнэ.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шинжилгээний хариу эерэг гарах нь идэвхт халдварыг илтгэх бөгөөд антибиотикийн эмчилгээг шаардана.

Харин сөрөг хариу нь шинжилгээ хийлгэсэн агшинд халдвар аваагүйг илтгэнэ. Гэхдээ халдвар авсан байх өндөр магадлалтай бол дахин шинжлүүлэх нь зүйтэй. Хэрвээ хламидын халдвар авсан бол бэлгийн хамтрагч тань мөн шинжлүүлэхийг зөвлөдөг.

Иммунологи

Бэлгийн замын халдварын багц

Үйлчлүүлэгч шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжлүүлэгч сорьц өгөхөөс хамгийн багадаа цагийн өмнөөс шээхгүй байх(1).
  2. 24 цагийн өмнөөс антибиотик хэрэглээгүй байх
  3. Үтрээний тос хэрэглээгүй байх (2)

Шинжилгээний дүнд нөлөөлөх хүчин зүйл:                                                                             

Ашигласан материал:

  1. ABON Chlamydia Rapid Test Device Package insert
  2. https://labtestsonline.org/