Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

CEA (Хавдрын ерөнхий маркер)

Хэрхэн шинжлэх вэ?

CEA нь эсийн наалдалцалд оролцдог гликопротиенүүд бөгөөд үр хөврөлийн үед гэдэс-ходоодны эдээс үүсч, төрөхийн өмнөхөн зогсдог. Тиймээс насанд хүрсэн эрүүл хүмүүсийн цусанд агуулагдах хэмжээ нь маш бага байдаг. Харин зарим хавдрын үед ихэсдэг тул түүнийг хавдрын маркер болгон ашигладаг. Мөн архаг тамхичдын CEA түвшин өндөр байх нь элбэг.

Хэзээ захиалагддаг вэ?

Энэхүү шинжилгээгээр хавдрыг эрт оношлоход хангалттай тодорхой, мэдрэмтгий бус. Ихэнх хавдрын үед CEA түвшин өсдөггүй бөгөөд хагалгаа, эмчилгээ үр дүнтэй үед буцан хэвийн түвшинд очдог. Эмчилгээний хийгдсэнээс 1-4 сарын дараа CEA түвшин хэвийн түвшинд эргэн очдог.

Дараах шалтгааны улмаас энэ шинжилгээг захиалдаг:

  • Хавдрын шинж тэмдэг илэрсэн үед
  • Хавдрын эмчилгээ хийгдэж байгаа үед үр дүнг хянахад
  • Хавдрын сэдрэлтийг хянахад

CEA түвшин нь дараах хавдрын үед ихэссэн байж болзошгүй:

  • Бүдүүн гэдэсний
  • Бамбай булчирхайн
  • Хөхний
  • Ходоод-гэдэсний замын
  • Элэгний
  • Уушгины
  • Өндгөвчний
  • Нойр булчирхайн
  • Түрүү булчирхайн

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

CEA хэвийн түвшин нь 3 нг/мл бөгөөд эрүүл хүмүүсд тийм болон түүнээс доош агуулагддаг. Тамхи татдаг хүмүүсд ихэвчлэн 3-5 нг/мл байдаг бөгөөд 20 нг/мл-ээс өндөр байх нь хавдар тархсан эсвэл эмчилгээ хийгдэж байгаа үед үр дүнгүй байгааг илтгэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Өвчтөний ерөнхий байдлыг харан эмч өөр шинжилгээтэй хамт захиалж болно. Тамхи татах нь шинжилгээний хариунд өөрчлөлт оруулдаг тул тамхины хэрэглээгээ эмчдээ урьтаж хэлээрэй.

Иммунологи

Хавдрын багц шинжилгээ

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Тамхи татахгүй байх. Тамхи татах нь шинжилгээний хариунд нөлөөлөх боломжтой. Хэрэв тамхи татдаг бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй.(1)
  2. Хоолны хэвийн дэглэмийг баримтлана.

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and Laboratory test reference 12th edition