Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

CA 15-3 (Хөхний хавдрын маркер)

Хөхний хавдрын эмчилгээ эхэлсэн даруйд CA 15-3 түвшинг тодорхойлдоггүй. Ихэвчлэн эмчилгээг эхэлснээс хойш хэдэн долоо хоногийн дараагаас энэ шинжилгээг хийдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

Энэ шинжилгээ нь хавдар оношлоход хангалттай тодорхой, мэдрэмтгий биш. Хамгийн чухал хэрэглээ нь хөхний хавдрын эмчилгээний үр дүн болон сэдрэлтийг хянах. CA 15-3 шинжилгээг хавдрын хэмжээг тодорхойлоход хэрэглэдэг. CA 15-3 маш их хэмжээгээр ялгарч байгаа үед л хавдар тодорхойлогчоор ашигладаг тул хөхний хавдартай хүн бүрт тохиромжтой биш.

Хэзээ захиалагддаг вэ?

Эстроген прострогены хүлээн авагч, Her2/neu болон хөхний хавдрын генийн шинжилгээтэй хамт захиалагдаж болдог нь анх хавдар илрэх үед шинж тэмдэг болон эмчилгээний аргуудыг тодорхойлоход тустай. CA 15-3 нь анхнаасаа өндөр байвал эмчилгээний үр дүн болон сэдрэлтийг хянах зорилгоор дахин хийгддэг. Хөхний хавдрын эрт оношилгооны үед энэ шинжилгээг захиалдаггүй нь хавдрын эхэн үед CA 15-3 хэвийн байдагтай холбоотой.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Ерөнхийдөө CA 15-3 түвшин өндөр байх нь хавдрын хэмжээг илүү байгааг илтгэнэ. Хавдар томрох тусам CA 15-3 түвшин ихэснэ. Яс болон элэг рүү тархсан хөхний хавдрын үед CA 15-3 түвшин хамгийн өндөр байдаг.

CA 15-3 түвшин ихсэх нь эмчилгээний үр дүн багатай байгаа эсвэл хавдар сэдэрснийг илтгэнэ.

Хэвийн CA 15-3 түвшин нь хавдаргүй байгааг илтгэхгүй. Хөхний хавдартай хүмүүсийн 20-25% нь CA 15-3 ялгаруулдаггүй.

Хөхний хавдраас гадна цирроз, элэгний үрэвсэл болон элэг, нойр булчирхай, өндгөвч, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний хавдрын үед CA 15-3 түвшин бас ихсэж болзошгүй.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Хөхний хавдрын эмчилгээ эхэлсэн даруйд CA 15-3 түвшинг тодорхойлдоггүй. Ихэвчлэн эмчилгээг эхэлснээс хойш хэдэн долоо хоногийн дараагаас энэ шинжилгээг хийдэг.

Иммунологи

Хавдарын багц шинжилгээ, +50 насны багц шинжилгээ /эмэгтэй/

Бэлтгэл ажил шаардлагагүй