Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

CA 125 - Өндгөвчний хавдрын маркер

Хэрхэн шинжлэх вэ?

CA-125 шинжилгээг ихэвчлэн өндгөвчний хавдрын үе дахь эмчилгээний үр дүнг хянахад хийдэг. Мөн эмчилгээ дуусахад хавдар эргэн ирсэн эсэхийг тодорхойлоход ашигладаг. CA-125 шинжилгээг олон дахин давтаж хийснээр илүү үр ашигтай байдаг.

Мөн өндгөвчний хавдар удамших өндөр магадлалтай эмэгтэйчүүдэд хийхэд тохиромжтой. Гэхдээ тодорхой бус учраас хавдрыг оношлохгүй.

CA-125 шинжилгээг аарцагны хавдар тодорхойлоход хэрэглэж болно.

Хэзээ захиалагддаг вэ?

Байнгын хэрэглээнд энэ шинжилгээ тохиромжгүй. CA-125 шинжилгээг өндгөвчний хавдрын эмчилгээ эхлүүлэх гэж байгаа эмэгтэйчүүдэд ирээдүйд харьцуулалт хийх гэж захиалдаг. Мөн эмчилгээний үр дүн тодорхойлоход хийдэг. CA-125 ихсэх нь хавдар сэдэрсэн байх магадлалтайг илтгэдэг.

Аарцагны хавдар илэрсэн үед энэ шинжилгээг хийн шалтгааныг тодорхойлж болдог.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Эмчилгээний үед CA-125 түвшин буурвал үр дүнтэй байгааг, харин хэвийн эсвэл өсөж байвал хавдрын ул мөр үлдсэн байх магадлалыг илтгэнэ.

Хэрвээ өндгөвчний хавдартай эмэгтэйн CA-125 шинжилгээний хариу нь хэвийн гарсан бол эмчилгээний үр дүнг хэмжихэд ихээхэн ач холбогдол өгөхгүй.

Аарцагны хавдар илэрсэн тохиолдолд CA-125 ихэссэн байвал энэ нь өндгөвчний хавдрыг шууд илтгэхгүй боловч, дахин шинжлэх хэрэгтэйг харуулна.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Жирэмслэлт, сарын тэмдэг, аарцагны үрэвсэл гэх аюул багатай нөхцөлүүдэд ч CA-125 түвшин их байх боломжтой тул бүх нийтэд тохирсон шинжилгээ биш.

Өндгөвчний хавдрын хамгийн түгээмэл болох хучуур эсийн хавдруудын тодорхойлогч HE4 нь CA-125-тай хамт захиалагдаж болно.

Иммунологи

Хавдрын багц шинжилгээ

 Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээнээс өмнө хоолны хэвийн дэглэмийг баримтлана.(3)
  2. Шинжилгээ өгөхийн өмнө тамхи татахаас татгалзах хэрэгтэй. Энэ нь шинжилгээний хариунд нөлөөлөх боломжтой.(2)

Ашигласан материал:

  1. https://www.childrensmn.org/references/Lab/chemistry/cancer-antigen-(ca-125).
  2. mosby’s diagnostic and laboratory test reference 12th edition
  3. https://www.mayoclinic.org/tests-procedures/ca-125-test/about/pac-20393295