Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

C3 (Хавсарга 3)

Хэрхэн шинжлэх вэ?

Хавсарга шинжилгээнүүдээс C3, C4 шинжилгээ хамгийн өргөн хийгддэг бөгөөд, туслах тогтолцооны хэвийн бус байдал нь өвчин эмгэгт нөлөөлж байгаа эсэхийг тодорхойлдог. Туслах тогтолцооны замыг нийтэд нь шинжлэхдээ CH50 эсвэл CH100 шинжилгээг, хэвийн бус байдлыг шалгахад шаардлагатай туслах уургийн шинжилгээг захиалдаг.

Хавсарга шинжилгээг дараах шалтгаанаас хийнэ:

  • Сэдэрсэн нянгийн халдвар оношлоход (Streptococcus pneumonia, Neisseria meningitides, Neisseria gonorrhea г.м)
  • Цочмог болон архаг аутоиммуны эмгэгүүдийг оношлох
  • Дархлааны тогтолцоотой холбоотой эмгэгүүдийг хянах

Хэзээ захиалагддаг вэ?

Шалтгаангүй үрэвсэл, хаван эсвэл аутоиммуны эмгэгийн шинж тэмдэгүүд илэрвэл энэ шинжилгээг захиалдаг. Мөн дархлааны тогтолцоотой холбоотой эмгэгтэй байх магадлалтай үед туслах тогтолцоог хянах зорилготой захиалдаг.

Туслах тогтолцооны нийт үйл ажиллагааг хэвийн бус үед CH50, CH100 гэх шинжилгээг захиалж, дутагдалтай байгаа туслах уургийг тодорхойлдог.

Цочмог эсвэл архаг эмгэгийг оношлосны дараа, хавсарга шинжилгээг хийж, эмгэгийн хүнд байдлыг тогтоодог. Мөн эмгэгийн үйл ажиллагааг хянах үед захиалдаг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Туслах уургийн түвшин удамшлын өвчин эсвэл хэрэглээнээс шалтгаалж өөрчлөгдөж болно. Туслах уургуудын нэг нь удамшлын өвчтэй байвал, давтамж ихтэй нянгийн халдвар авч болзошгүй. Туслах уургийн түвшин буурах нь аутоиммуны халдвар авах магадлал ихтэйг илтгэнэ.

Зарим аутоиммуны эмгэгийн үед C3, C4 түвшин хамт буурдаг бол цусны хордлого болон мөөгөнцөр, шимэгч хорхойн халдварын үед C3 дангаар буурдаг.

Туслах уургийн түвшин дараах үед буурна:

  • Сэдэрсэн нянгийн халдвар (ихэвчлэн бактерийн)
  • Аутоиммуны эмгэг
  • Удамшлын болон олдмол судасны өргөсөл
  • Бөөрний эмгэгүүд
  • Цирроз
  • Хепатит
  • Шим тэжээлийн дутагдал
  • Цусны хордлого, шок
  • Ийлдсийн өвчин (дархлааны тогтолцооны эмгэг)

Туслах уургийн түвшин нь цочмог болон архаг үрэвслийн үед ихэвчлэн өсч, эмчлэгдсэн үед буцаж хэвийн түвшинд хүрдэг. Гэхдээ энэ үед Ц реактив уурагтай харьцуулахад туслах уургуудыг хэмжих шаардлагагүй байдаг.

Туслах уургуудын үйл ажиллагаа нь дараах үед ихэснэ:

  • Хорт хавдар
  • Бүдүүн гэдэсний шархлаа
  • Бамбай будчирхайн үрэвсэл
  • Архаг зүрхний шигдээс
  • Тунгалагийн зангилааны томрол
  • Үе мөчний үрэвсэл

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Туслах уургуудын түвшин ихсэж багасах нь дархлааны тогтолцоо хэвийн бус байгааг илтгэх боловч, ямар эмгэгтэйг тодорхойлохгүй.

Дархлаа тогтолцоог үнэлэх багц шинжилгээ