Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

BV 14 Үтрээний үрэвсэл үүсгэгч 13 эмгэгтөрөгч, 1 хэвийн бичил биетнийг PCR-ийн аргаар илрүүлэх шинжилгээ

Эмэгтэйчүүдийн 75% нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа ямар нэг байдлаар бэлгийн замын мөөгөнцрөөр өвдөж байсан гэсэн судалгааны баримт байдаг. Мөөгөнцөрийн гол үүсгэгч нь C.albicans байдаг ч бусад зүйлүүд болох glabrata, parapsilosis, tropicalis-ууд өвчлөл үүсгэх нь түгээмэл байдгийг анхаарууштай.

Бактери болон мөөгөнцрийн гаралтай үтрээний үрэвсэл үүсгэдэг 13 үүсгэгч, 1 хэвийн бичил биетэн болох

  • 1.Lactobacillus spp.,
  • 2.Gardnerella vaginalis,
  • 3.Atopobium vaginae,
  • 4.Megasphaera type 1,
  • 5.Bacteroides fragilis,
  • 6.Bacterial vaginosis-associated bacteria 2,
  • 7.Mobilincus spp.,
  • 8.Candida albicans,
  • 9.Canidida krusei,
  • 10.Candida glabrata,
  • 11.Candida dubliniensis,
  • 12.Candida parapsilosis,
  • 13.Candida tropicalis,
  • 14.Candida lusitaniae-ийг БХ-ПГУ-ын шинжилгээгээр илрүүлснээр хэд хэдэн давуу талыг үйлчлүүлэгчид өгч чадах юм. Тухайлбал:
  • 1)Үтрээний үрэвслийг үнэлэх гол үнэлгээ болдог зарим зүйлийн бичил биетнүүдийг тоогоор гаргах боломжтой болсон. Ж нь: Lactobacillus, Gardnerella vaginalis, Atopobium vaginae гэсэн 3 янзын түлхүүр бактериудын тоог гаргаснаар илүү бодитой мэдээлэл авч онош тавихад хялбар болно.
  • 2)Мазокын шинжилгээ буюу наацын шинжилгээний бодитоор илрүүлэх боломж 30-70 хувьтай байдаг бөгөөд хуурамч сөрөг хариу гарах магадлал маш өндөр байдаг. Энэ нь наацын арчдас авсан сорьц авагчын ур чадвар, микроскопын хүчин чадал, шинжлэгчийн микроскопоор мөшгиж харах ур чадвар зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Харин БХ-ПГУ-ын шинжилгээний бидэнд өгч буй давуу тал нь хэрвээ тухайн өвчлөл үүсгэгч бактери сорьцонд байвал 100 хувь найдвартайгаар илрүүлэх боломжтой.
  • 3)Хамгийн олон буюу нийтдээ 7 зүйлийн үтрээний мөөгөнцрийг илрүүлэх боломжтой.

Эрүүл эмэгтэй хүнд Lactobacillus нь үтрээний давамгайлагч бактери байдаг бол үтрээний үрэвсэл явагдаж эхлэхэд бусад зүйлийн бактериуд давамгайлж эхлэдэг. Ер нь үтрээний үрэвслийг дараах шалгууруудаар шалгаж тодорхойлж болдог. Үүнд:

  • 1)Lactobacillusspp.-ийн тоо буурах эсвэл бүр байхгүй байх
  • 2)Gardnerella vaginalis-ийн тоо огцом нэмэгдэх (108-1011CFU/mL)
  • 3)Бусад эмгэгтөрүүлэгч нянгууд болох Atopobium vaginae, Megasphaera type 1 ба type 2, Bacteroides fragilis, Bacterial vaginosis-associated bacteria 2, Mobilincus spp., Mycoplasma spp, Ureaplasma spp, мөөгөнцөрүүд гарч ирэх эсвэл тоо нь огцом нэмэгдэх

Эдгээр нянгууд үтрээнд байвал хэвийн орчныг хангагч лактобациллуудыг дарангуйлснаар үтрээний тэнцвэрт микрофлорыг алдагдуулж өвчлөл үүсгэж эхэлдэг. Үтрээний үрэвсэл үүсгэгчид нь эмгэгтөрөгч шинж чанартай байдгаас тухайн хүндээ зовиур өгч загатнаа үүсгэх, үтрээнээс эвгүй үнэр гарах, доошоо их хэмжээгээр цагаан зүйл гарах гэх мэтээр шинж тэмдэг өгч эхэлдэг байна.

Эмэгтэйчүүдийн 75% нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа ямар нэг байдлаар бэлгийн замын мөөгөнцрөөр өвдөж байсан гэсэн судалгааны баримт байдаг. Мөөгөнцөрийн гол үүсгэгч нь C.albicans байдаг ч бусад зүйлүүд болох glabrata, parapsilosis, tropicalis-ууд өвчлөл үүсгэх нь түгээмэл байдгийг анхаарууштай. Эдгээр 75 хувийн эмэгтэйчүүдээс 40-45% нь дахин мөөгөнцөрөөр өвддөг байна. Иймд нянгийн гаралтай үтрээний үрэвслийн багагүй хувийг мөөгөнцрийн халдвар эзэлж буй учраас тухайн мөөгөнцрийн халдварын найдвартай илрүүлэг туйлын чухал юм.

Манай Гялс Анагаах Ухааны Төвөөс эмэгтэйчүүд та бүхэнд бактерийн болон мөөгөнцрийн гаралтай үтрээний үрэвсэл үүсгэдэг 11 эмгэгтөрөгчийг илрүүлж, нэмэх нь 2 эмгэгтөрөгч, 1 хэвийн бичил биетнийг тоолох уг шинжилгээг хийлгэхийг санал болгож байна.

Молекул биологи

Энэ шинжилгээ нь Үтрээний үрэвсэл үүсгэгч 14 бичил биетэн байгаа эсэхийг Бодит хугацааны ПГУ аргаар илрүүлэх шинжилгээ бөгөөд зааврын дагуу сорьц цуглуулах нь шинжилгээний хариу үнэн бодит гарах үндсэн нөхцөл юм.

Шинжилгээнд тавигдах шаардлага:

  1. Сүүлийн 24 цагт антибиотик хэрэглээгүй байх.
  2. Сүүлийн 24 цагт дотуур угаалга, үтрээний лаа, тос, тампон, цацлага хэрэглээгүй байх.
  3. 24- 48 цаг бэлгийн харьцаанд ороогүй байх.
  4. Сарын тэмдэг ирээгүй байх.
  5. Сарын тэмдэг ирсэнээс хойш 2-3 хоногийн дараа өгөх.
  6. Жирэмсэн бол хяналтын эмчээсээ зөвшөөрөл авсан бичигтэй байна.
  7. Дээрх шаардлагыг дагаагүй тохиолдолд шинжилгээний хариунд шууд нөлөөлөхийг анхаарана уу.

Ашигласан материал:

  1. AllplexTM Bacterial vaginosis plus Assay
  2. AllplexTM Candidiasis Assay
  3. STARMag 96×4 Universal Cartridge Kit
  4. eNAT Instructions for Use
  5. UTM Package insert and how to use guide