Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

BT - Цусны бүлэг тодорхойлох

Энэ шинжилгээг RBS эсрэг биеийн шинжилгээ, донорын цус таарах эсэхийг шалгах шинжилгээтэй хамт захиалж, ямар бүлгийн цус сэлбэж болохыг тодорхойлдог.

Хэрхэн шинжлэх вэ?

Энэ шинжилгээгээр цусны бүлэг (A, B, AB, O) тодорхойлно.

Хэрэглээ:

  • Цус, цусны бүрэлдэхүүн сэлбүүлэх болон сэлбэх цусны хоорондох зохицлыг шалгах. Энэ шинжилгээг RBS эсрэг биеийн шинжилгээ, донорын цус таарах эсэхийг шалгах шинжилгээтэй хамт захиалж, ямар бүлгийн цус сэлбэж болохыг тодорхойлдог. ABO эсрэгтөрөгчтэй цусыг түүний эсрэг биетэй цусанд сэлбэвэл үхэлд ч хүргэх аюултай. Жишээ нь: O бүлгийн цустай хүмүүс A, B- эсрэг биеийг агуулдаг. Хэрэв тэдэнд A, B, AB бүлгийн цусыг сэлбэвэл сэлбүүлэгчийн цус нь цусны улаан эсүүдтэй тэмцэлдэж, устгаж эхэлнэ.
  • Цусны донор хоорондын зохицлыг тодорхойлох. Донороос авсан цусыг бүлэглэж, хаяглан тодорхой бүлгийн хүмүүст л хэрэглэнэ.
  • Эд, эрхтэн, ясны чөмгийн доноруудын цусны бүлгийг тодорхойлж, шилжүүлэн суулгалтад бэлтгэнэ. HLA шинжилгээний хамтаар, ABO бүлэг тодорхойлох шинжилгээ нь эд эрхтэн шилжүүлэх доноруудтай ижил хэмжээний HLA ген, эсрэгтөрөгчтэй хүнийг олоход тустай.

Хэзээ захиалагддаг вэ?

ABO бүлэг тодорхойлох шинжилгээг донорын бүх цусанд хийдэг. Мөн цус сэлбэлт хийх үед. Цусны сэлбэлт шаардлагатай тохиолдлууд:

  • Цусны улаан эсийн эмгэгийн үед
  • Цус алдах, мэс ажилбар хийлгэх үед
  • Гэмтэл, ослын үед
  • Их хэмжээгээр цус алдах үед
  • Хорт хавдар, химийн эмчилгээний үед
  • Цусны эмгэгийн үед

Хэрэв хэн нэгэн эд, эрхтэн, ясны чөмөгний донор болохыг хүссэн тохиолдолд донор, хүлээн авагчийн зохицлыг шалгах шинжилгээ нь цусны бүлэг тодорхойлох юм.

Мөн цусан төрлийн хамаатан эсэхийг тодорхойлох үед хийнэ.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Өвчтөний цусны бүлэг Сэлбэлт, шилжүүлэн суулгалт хийх боломжтой цусны бүлгүүд
A + A +, A -, O +, O –
A – A -, O –
B + B +, B -, O +, O –
B – B -, O –
AB + AB +, AB -, A +, A -, B +, B -, O +, O –
AB – AB -, A -, B -, O –
O + O +, O –
O – O –

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

А, В эсрэгтөрөгчөөс гадна маш олон байдаг. Байнга цусны сэлбэлт хийгдэх шаардлагатай, ховор цусны сэлбэлт хийлгэх шаардлагатай байх нь асуудалтай. Хэрэв сэлбэх цус нь зохицолдоогүй бол аюулт хариу үйлдэл үзүүлэх боловч угсаа гарлаараа ижил байх нь энэ аюулыг багасгадаг.

Хематологи

Ажилд орохын өмнөх багц шинжилгээ, Жирэмсний хяналтын багц шинжилгээ