Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

AST - Аспартатаминотрансфераза

Хэрхэн шинжлэх вэ?

Аспартат аминотрансфераз (AST) нь элэгний эмгэгийг оношлоход хэрэглэгддэг. Үүнийг элэгний энзим эсвэл Алат-тай хамт захиалж элэгний гажуудлуудыг тодорхойлно.

Элэгний эмгэг тодорхойлоход хамгийн чухал хоёр шинжилгээ нь AST ба ALT юм. Заримдаа эдгээр шинжилгээний хариуг хооронд нь шууд харьцуулж AST/ALT харьцаа гаргадаг. Үүнийг элэгний эмгэгийг зүрх болон булчингийнхаас ялгахад болон ямар төрлийн эмгэгийг танихад ашигладаг.

AST шинжилгээний хариуг алкалин фосфатаз (ALP), нийт уураг болон билирубин тодорхойлох гэх мэтийн бусад шинжилгээний хариутай харьцуулж гаргадаг.

Мөн ямар төрлийн эмчилгээ хийхийг тодорхойлоход эсвэл эмчилгээний үр дүнг хянахад ашиглана.

Хэзээ захиалагддаг вэ?

Элэгний эмгэгийн шинж тэмдэг илэрсэн үед AST шинжилгээг захиалдаг. Үүнд:

  • Амархан ядарч сульдах
  • Хоолны дуршил буурах
  • Толгой эргэх, бөөлжих
  • Хэвлий хэсгээр өвдөх, томрох
  • Шарлах
  • Шээсний өнгө харлах, өтгөний өнгө бүдгэрэх
  • Загатнах

Мөн шинж тэмдэг илрээгүй ч элэгний эмгэгийн өндөр эрсдэлтэй тохиолдолд захиална. Жишээлбэл:

Элэгний вирүсийн халдвар авсан байх магадлалтай.

  • Архины өндөр хэрэглээтэй
  • Удмын элэгний өвчтэй
  • Элгэнд нөлөөлж болзошгүй эм хэрэглэдэг
  • Илүүдэл жин, чихрийн шижинтэй
  • Мөн эмчилгээ хийлгэж байгаа бол үр дүнг хянахад хэрэглэж болно.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Хэвийн үед цусан дахь AST түвшин бага байдаг. Хэвийнээс 10 болон түүнээс олон дахин өндөр байх нь зарим тохиолдол вирүсийн гаралтай хүнд төрлийн элэгний үрэвсэл байгааг илтгэнэ. Энэ тохиолдолд AST түвшин нь 1-2 сард маш өндөр байж, 3-6 сарын хугацаанд эргэн хэвийн түвшинд очдог. Элгэнд сөргөөр нөлөөлөх эмнүүд болон цусны урсгалыг удаашруулдаг эмгэгүүд нь AST түвшин 100 дахин ч ихэсгэж болно.

Архаг элэгний үрэвслийн үед AST түвшин тийм ч их биш (4 дахин их) байдаг. Цөсний сувгууд бөглөрсөн, цирроз эсвэл элэгний хавдруудын үед AST түвшин бага хэмжээгээр ихэснэ. Мөн зүрхний шигдээс эсвэл булчингийн гэмтлийн үед ихэснэ.

Элэгний ихэнх эмгэгийн үед ALT түвшин нь AST түвшингээс илүү байдаг бөгөөд AST/ALT харьцаа нь бага байдаг. Гэхдээ архины нөлөөт элэгний үрэвсэл, цирроз, цөсний сувгийн бөглөрөл болон хүнд төрлийн элэгний үрэвслийн эхний хэдэн өдөрт AST/ALT түвшин ихэсдэг. Харин зүрх, булчингийн гэмтлийн үед AST түвшин нь ALT түвшингээс 3-5 дахин их байдаг.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Жирэмслэлт, булчингийн эд рүү эмийн тариа хийх болон биеийн хүчний хүнд дасгалууд нь AST түвшинг ихэсгэж болзошгүй. Мөн хүнд түлэгдэл, хагалгаа багтраа ч ихэсгэж болно.

Ховор тохиолдолд зарим эмүүд нь элэг болон булчинг гэмтээж AST түвшинг ихэсгэж болно. Эмчдээ хэрэглэж байгаа эм, бэлдмэлээ тайлагнах нь зүйтэй.

Ажилд орохын өмнөх багц шинжилгээ, Жирэмсний хяналтын багц шинжилгээ, Элэг цөсний үйл ажиллагааны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгээ, 2-12 насны багц шинжилгээ

Үйлчлүүлэгч шинжилгээнд бэлтгэх

  1. Шинжилгээний өмнө тайван байх.
  2. Шинжилгээ өгөхөөс 8-14 цагийн турш мацаг барих.
  3. Архи согтууруулах ундаа 24 цагийн турш хэрэглээгүй байх (2)
  4. Шинжилгээнд нөлөөлөхүйц эм хэрэглээгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол хариуцсан эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: Эритромецин, салицилин, изониазид, метилдопа, тайвшруулах төрлийн эмүүд г.м (1)
  5. Булчингийн тарилга хийлгэхээс зайлсхийх хэрэгтэй.
  6. Дасгал хөдөлгөөн, биеийн хүчний ажил хийхээс зайсхийх хэрэгтэй.(1)

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and laboratory test Reference 12th edition
  2. Эмнэлзүйн лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н. Мөнхтүвшин УБ 2012 он