Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

ASLO - Анти-Стрептолизин О /тоогоор/

Стрептококкын А бүлгийн халдварыг дараах өвчний шалтгаан болсон үгүйг тодорхойлох зориулалттай энэ шинжилгээг хийнэ.

Хэрхэн шинжлэх вэ?

Стрептококкын А бүлгийн халдварыг дараах өвчний шалтгаан болсон үгүйг тодорхойлох зориулалттай энэ шинжилгээг хийнэ:

  • Бөөрний эмгэг
  • Үе мөчний үрэвсэл

Энэ шинжилгээг anti-DNase B шинжилгээний хамтаар хийх нь зохистой.

Ихэнх тохиолдолд стрептококкын халдварыг тодорхойлсны дараагаар антибиотик хэрэглэн эмчилдэг. Харин стрептококк тодорхойлолгүй удсан тохиолдолд үе мөч болон бөөрний эмгэгүүд тохиож болзошгүй. Эдгээр эмгэгүүдийн шинж тэмдгүүд илэрсэн эсвэл стрептококкын халдвар авсан тохиолдолд энэ шинжилгээг хийлгэх нь зүйтэй.

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Дараах эмгэгийн шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг хийлгэнэ.

Үе мөчний үрэвслийн шинж тэмдгүүд:

  • Халуурах
  • Үе мөчөөр хавдах, ихэвчлэн шагай, өвдөг, тохой болон бугуйн хэсгээр
  • Арьсан доор өвдөлтгүй, жижиг зангилаанууд үүсэх
  • Түргэн, огцом хөдөлгөөн
  • Арьсны тууралт
  • Зарим тохиолдолд зүрхний эмгэгийн үеийн шинж тэмдэг – амьсгаа давчдах, зүрх хүчтэй цохилох эсвэл цээж орчмоор өвдөх

Бөөрний эмгэгийн шинж тэмдгүүд:

      • Ядарч туйлдах
      • Шээсний хэмжээ багасах
      • Цустай шээс гарах
      • Арьсны тууралт
      • Үе мөчөөр өвдөх
      • Хавдах
      • Цусны өндөр даралт

Гэхдээ эдгээр шинж тэмдгүүд нь өөр эмгэгүүдийн үед илэрч болзошгүй тул шинжилгээг 14 хоногийн зайтай хоёр удаа хийдэг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?
Стрептококкын халдвар авснаас 7-30 хоногийн дотор ASO эсрэгбие ялгарч эхэлдэг. 21-35 хоногт хамгийн өндөр түвшиндээ хүрч буцаад буурдаг ч стрептококкын халдвар эмчлэгдсэнээс хэдэн сарын дараа ч буурахгүй байх тохиолдол байдаг.
ASO сөрөг эсвэл бага хэмжээтэй гарвал стрептококкын халдвар авсан байх магадлал маш бага гэсэн үг. Сөрөг үр дүн гарснаас 10-14 хоногийн дараа дахин сөрөг гарвал халдвар аваагүй нь батлагдана. Стрептококкын халдвар авсан хүмүүсийн маш бага хувьд нь ASO түвшин өндөр байдаггүй.
ASO эерэг эсвэл их хэмжээтэй гарвал стрептококкын халдвар авсан байх магадлалтай гэсэн үг. Их хэмжээтэй байгаад буурвал халдвар аваад эмчлэгдсэнийг илтгэнэ. Харин ASO шинжилгээ нь стрептококкын халдварын дараагаар ямар үр дүн гарах, эсвэл өвчний хүндрэл зэргийг тодорхойлдоггүй.
Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?
Зарим антибиотик, кортикостероидууд нь ASO эсрэгбиеийн түвшинг бууруулдаг.

50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгэ, 2-12 насны багц шинжилгээ

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээний өмнө хоолны хэвийн дэглэмийг баримтлана.
  2. Шинжилгээний хариунд нөлөөлөх эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: антибиотик, адренокортикостероид.(2)

Ашигласан материал:

  1. https://labtestsonline.org/tests/
  2. mosby’s diagnostic and laboratory test reference 12th edition