Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

APO B - Аполипопротейн В

Энэ шинжилгээг бусад өөх тосны шинжилгээтэй цуг зүрх судасны өвчин тусах эрсдэлийг тодорхойлоход ашиглана.

Ямар зорилгоор хийгддэг вэ? 

Энэ шинжилгээг бусад өөх тосны шинжилгээтэй цуг зүрх судасны өвчин тусах эрсдэлийг тодорхойлоход ашиглана.

Нийтийг хамарсан үзлэгийн шинжилгээ биш бөгөөд өндөр холестрол (Cholesterol), триглецеридтой (triglycerides) эсвэл удмын зүрхний өвчтэй бол энэхүү шинжилгээг захиалдаг. Хэвийн бус өөх тосны хэмжээ эсвэл хэт их триглицеридын шалтгааныг тодорхойлох гэж бусад шинжилгээнүүдийн хамт хийдэг.

АпоБ гэдэг нь өөх тосны бодисын солилцоонд оролцдог уураг бөгөөд LDL-С ( “муу холестрин” ) буюу липопротейнийг бүрэлдүүлдэг гол бүтэц юм.

Apo A-I (HDL-С бүрэлдүүлэгч) шинжилгээг apo B хамтаар захиалж, арo B/apo A-I харьцааг тодорхойлдог.

Аро В түвшин нь өөх тосны эсрэг эмчилгээний үр дүнг тодорхойлоход хэрэглэгдэнэ.

Ховор тохиолдолд аро В шинжилгээгээр аро В-г хэт их эсвэл бага нийлэгжүүлдэг удмын өвчныг оношилно.

Хэзээ захиалагддаг вэ?

Аро А-I болон бусад өөх тосны шинжилгээнүүдийн хамтаар зүрх судасны өвчин тусах магадлалыг оношилно.

Өндөр холестрины эмчилгээ хийлгэж байгаа үед үр дүнг хянах зориулалттай энэ шинжилгээг захиалдаг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Аро В түвшин нь LDL-C–ийн түвшинтэй дүйцэж байх ба хамтаар зүрх судасны өвчин тусах магадлалыг илтгэнэ. Өөх тос ихтэй хоол идэх болон LDL цуснаас удаан гадагшлах зэрэг тохиолдлуудад эдгээр түвшин ихсэж болзошгүй.

Зарим удмын өвчнүүдээс шалтгаалж аро В хэвийн бус түвшинд хүрдэг.

Аро В дараах үед хэт өндөр түвшинд хүрнэ:

  • Чихрийн шижин
  • Андроген, бета блокер (beta blockers), шээс ялгаруулдаг болон прогестин гэх эмийн хэрэглээ
  • Бамбай булчирхайн даавар хэт бага байх
  • Бөөрний эмгэг
  • Жирэмслэлт

Apo B дараах үед хэт бага түвшинд хүрнэ:

  • Эстроген, ловастатин (lovastatin), симвастатин (simvastatin), ниацин (niacin), тироксин (thyroxine) гэх эмийн хэрэглээ
  • Бамбай булчирхайн даавар хэт их байх
  • Шим тэжээлийн дутагдал
  • Рейн хам шинж (Reye’s Syndrome)
  • Жин алдах
  • Хүнд төрлийн өвчин эмгэг
  • Мэс ажилбар
  • Цирроз

Apo B/ apo A-I харьцаа ихсэх нь зүрх судасны өвчлөлд нэрвэгдэх магадлал их байгааг илтгэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Apo B-100 түвшин ихсэх нь APOP генийн мутациас шалтгаалж, LDL хүлээн авагчдын (LDL receptors) үл таних apo B-100 ялгаруулсантай холбоотой байж болзошгүй. Ийм генийн гажуудал нь цусан дахь LDL гадагшлахгүй бөөгнөрөхөд нөлөөлж, улмаар зүрхний эмгэг үүсгэнэ.

Элэг рүү өөх тос зөөвөрлөхөд оролцдог аполипопротеин B-48 гэх нэг төрлийн уураг байх ба энэ нь apo B-100-ын талтай тэнцэхүйц хэмжээтэй бөгөөд бүтцээрээ төстэй. Мөн энэхүү аполипопротеин B-48 нь зүрх судасны бөглөрөл (atherosclerosis) үүсгэхэд нөлөөлдөггүй тул хэмждэггүй ба энэ шинжилгээгээр зөвхөн apo B-100-гийн түвшинг хэмжинэ.

Зүрх судасны үйл ажиллагааны багц шинжилгээ, Өөх тос бодисын солилцооны багц шинжилгээ

 Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Тайван байх.
  2. Шинжилгээ өгөхөөс өмнө 12-14 цагийн турш мацаг барих.(1,2)
  3. Өөх тостой хоол хүнс хэрэглэхээс татгалзах.
  4. Шинжилгээ өгөхөөс өмнө тамхи татахыг хориглох.(1)
  5. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол хариуцсан эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: эстроген, ниацин, тироксин, неомецин г.м

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12th edition
  2. https://labtestsonline.org/tests/apo-b