Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

Anti HCV - Элэгний С вирүсийн эсрэг бие тодорхойлох /скрининг/

Нийт уураг болон альбуминыг өвчтөний ерөнхий эрүүл мэндийн байдлыг хянах зорилготойгоор хийдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

Тус шинжилгээг элэгний С вирүсийн халдварыг оношилж, эмчилгээний үр дүнг хянахад ашиглана.

HCV эсрэгбие илрүүлэх шинжилгээгээр халдвар байгаа эсэхийг тодорхойлох бөгөөд вирүсийн эсрэгбиеийг илрүүлнэ. Гэвч өмнө нь халдвар авсан болоод идэвхитэй халдварыг ялгах чадваргүй.

Мөн энэхүү шинжилгээг элэгний архаг хепатитийн шинж тэмдэг илэрсэн үед ямар вирүсээр үүсгэгдэж байгааг тодорхойлох зорилгоор хийдэг.

Хэзээ төлөвлөгддөг вэ?

Дараах тохиолдолд уг шинжилгээг хийлгэхийг зөвлөдөг:

  • Хууль бус мансууруулах бодис тарьж байсан
  • Цус сэлбүүлж байсан
  • Удаан хугацааны диализ хийлгэж байсан
  • Эх нь элэгний С вирүстэй
  • Элэгний С вирүстэй хүнээс халдвар авсан байх магадлалтай
  • Элэгний С вирүстэй цустай зүүтэй ойрхон ажилладаг эмнэлэг, аюулгүй байдлын ажилчид
  • Элэгний архаг өвчтэй
  • ДОХ-ын халдвар авсан

Элэгний үрэвслийн шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг төлөвлөнө. Гэхдээ элэгний С вирүсийнн халдвар анхан шатандаа шинж тэмдэг үзүүлэх нь ховор бөгөөд тохиолдлын 10-20%-д ядрах, хэвлий орчмоор өвдөх, хоолны дуршил буух болон шарлах зэрэг шинжүүд илэрнэ.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Энэ шинжилгээний хариу ихэвчлэн эерэг, сөрөг гэж гардаг бөгөөд эерэг тохиолдолд элэгний С вирүсийн халдвар авч байсан эсвэл идэвхтэй халдвартай гэсэн үг юм.

Элэгний С вирүсийн эсрэг бие Элэгний С вирүсийн РНХ Тайлбар
Сөрөг Тодорхойгүй Халдвар аваагүй, шинжлэхэд хэт эрт байна
Эерэг/Тодорхойгүй Сөрөг Халдвар аваагүй эсвэл идэвхигүй
Эерэг/Сул/Тодорхойгүй Эерэг Идэвхит халдвар

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Элэгний С вирүсийн эсрэгбие нь халдвар авснаас хэдэн сарын дараа илэрдэг боловч халдвар авсны дараах бүх үе шатуудад илэрсээр байдаг.

ДОХ/ХДХВ-ын халдвартай хүмүүсийн 25% нь элэгний С вирүсийн хавсарсан халдвартай байдаг ба маш хурдацтайгаар архагших хандлагатай байдаг.

Иммунологи

Ажил орохын өмнөх багц шинжилгээ, Жирэмсний хяналтын багц шинжилгээ, Элэг цөсний үйл ажиллагааны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Тайван байх
  2. Архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх.(1,2)
  3. Шинжилгээ өгөхөөс өмнө мацаг барих хэрэгтэй.(1)
  4. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол хариуцсан эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: цитрат, глюкоз, оксалат, аспирин, аминосалицилин хүчил(3)

Ашигласан материал:

  1. Эмнэл зүйн лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н. Мөнхтүвшин УБ 2012 он
  2. https://labtestsonline.org/tests/amylase
  3. Mosby’s Diagnostic and Laboratory test Reference 12th edition