Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

ALB - Альбумин

Нийт уураг болон альбуминыг өвчтөний ерөнхий эрүүл мэндийн байдлыг хянах зорилготойгоор хийдэг.

Ямар зорилгоор хийгддэг вэ?

Нийт уураг болон альбуминыг өвчтөний ерөнхий эрүүл мэндийн байдлыг хянах зорилготойгоор хийдэг. Мөн альбумины хэмжээ нь олон эмгэгийн үед буурч болох тул энэ шинжилгээг оношилгооны зориулалтаар, бусад өвчлөлүүдийг хянахад эсвэл өөр ямар шинжилгээ хийлгэх шаардлагатайг тодорхойлоход ашиглаж болно.

Альбумины шинжилгээг элэгний болон бөөрний үйл ажиллагааг хянах зорилгоор бусад шинжилгээтэй хамт захиалдаг.

Хэзээ захиалагддаг вэ?

Өвчтөнд шарлах, ядарч сульдах, жин алдах гэх зэрэг элэгний эмгэгийн шинж тэмдгүүд эсвэл нүд, гэдэс болон хөл хавдах гэх зэрэг бөөрний нефроны синдромын шинжүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг захиалдаг.

Мөн өвчтөний ерөнхий эрүүл мэндийн байдлыг хянах зорилгоор эмч захиалж болно. Гэхдээ шим тэжээлийн дутагдал болон бусад эмгэгүүдийн үед альбумины тоо амархан өөрчлөгддөг тул хэвийн бус түвшинд хүрсэн бол анхааралд авах хэрэгтэй.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Альбумины түвшин буурах нь анхааралдаа авч шалтгааныг тодруулах хэрэгтэйг илтгэнэ. Энэ нь архаг болон хүнд төрлийн эмчилгээ шаардсан эмгэг эсвэл түр зуурын өвчинг харуулж болно.

Альбумины түвшин бага байх нь элэгний эмгэгүүдээс үүдэлтэй байж болзошгүй. Бусад элэгний энзимийн шинжилгээгээр ямар төрлийн эмгэг болохыг тогтоодог. Гэхдээ элэгний эмгэгтэй хүний альбумины түвшин өвчин хүнд шатанд ортол хэвийн байх боломжтой. Жишээлбэл циррозтой хүний альбумины түвшин ихэвчлэн бага байж, архаг элэгний эмгэгийн үед бүр хэвийн байх нь элбэг. Мөн бөөрний эмгэгийн үед альбуминыг цуснаас шүүж чадахгүйн улмаас шээсээр гадагшилж альбумины түвшин буурдаг. Энэ тохиолдолд шээсэн дэх альбумин болон уургуудыг хэмжиж болно.

Үрэвсэл, шок, шим тэжээлийн дутагдлын үед альбумин багасдаг. Бие хоол тэжээлээр орж ирсэн уургийг шимэгдүүлж авах болон боловсруулж чадахгүй байж улмаар у уургийн түвшин буурна. Харин альбумины түвшин ихсэх нь шингэний дутагдлын үед илрэх нь бий.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Анаболик стероидууд, андроген, өсөлтийн даавар болон инсулин гэх бодисууд нь цусан дахь альбуминыг ихэсгэнэ. Дусал тариа их хэмжээгээр хийлгэх нь энэ шинжилгээний хариуг оновчтой бус гарахад нөлөөлнө.

Элэг цөсний үйл ажиллагааны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Архи согтууруулах төрлийн ундааг 24 цаг хэрэглээгүй байх.(1)
    Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх. . Хэрэв хэрэглэдэг бол хариуцсан эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: инсулин, анаболик стероид, өсөлтийн гормон(2)
  2. Шинжилгээний өмнө мацаг барих.(1)

Ашигласан материал:

  1. Эмнэлзүй лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н.Мөнхтүвшин УБ 2012 он
  2. https://www.healthline.com/