Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

AFP (Элэгний хавдрын маркер)

Хэрхэн шинжлэх вэ?

AFP нь элэг, төмсөг болон өндгөвчний хавдрыг тодорхойлох шинжилгээ юм. Цирроз гэх мэт архаг элэгний өвчин, архаг элэгний B,C вирүстэй хүмүүс элэгний хавдар тусах магадлал өндөр байдаг тул энэ шинжилгээг голдуу явуулдаг.

AFP-L3% нь AFP-н вариант AFP-L3-г нийт AFP-н хэмжээнд харьцуулдаг. Энэ нь элэгний хоргүй хавдрыг оношлох, эмчилгээний арга тодорхойлоход ашиглагддаг.

Хэзээ захиалагддаг вэ?

AFP-г дараах үед эмч хийлгэхийг захиалдаг:

  • Элэг, төмсөг болон өндгөвчний хавдартай байх магадлалтай үед (биеийн үзлэгт хэвлийн хэсгээр булдруу мэдрэгдэх, зурган дээр хавдар илрэх)
  • Элэг, төмсөг болон өндгөвчний хавдартай гэсэн оноштой, эмчийн хяналтад байгаа үед
  • Хавдрын сэдрэлийн хяналтад байх үед

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

AFP-н түвшин ихсэх нь хавдрын оршин байгааг илтгэнэ (голдуу элэг, өндгөвч болон төмсгөнд). Гэхдээ бүх элэг, өндгөвч болон төмсөгний хавдар нь AFP их хэмжээгээр ялгаруулахгүй. AFP-н түвшин их байх нь мөн элэгний үрэвсэл, цирроз гэх өвчинг илтгэнэ. Эмчилгээний үед AFP-н түвшин буурах нь үр дүнтэй байгааг илтгэнэ. Хэрвээ хэвийн түвшинд хүрэхгүй байвал хавдрын ул мөр үлдсэн байх магадлалтай. Харин буцаж ихэсвэл хавдар сэдэрч байх магадлалтай.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Шинжилгээгээр AFP, AFP-L3% өндөр түвшинд хүрсэн хүн болгон хавдар тусахгүй. Энэ шинжилгээ нь оношилгооны бус, заалтуурын зориулалттай. Гарсан хариуг өвчтөний түүх, биеийн үзлэг болон хавдрын зураг авахтай хамтран ашиглах хэрэгтэй. Эдгээр шинжилгээнүүд нь хэрэгцээт мэдээллийг өгөх боловч, эмч нарын хүссэн шиг тодорхой, мэдрэмтгий биш. Элэг гэмтээд нөхөн төлжүүлэлт хийж байхад ч AFP ихсэх магадлалтай.

Мөн AFP нь зөвхөн хавдар тодорхойлогч биш, үр хөврөлийн үед их ялгардаг тул жирэмсэн эхчүүд болон, дөнгөж төрсөн хүүхдүүдэд их хэмжээтэй байдаг.

Иммунологи

Хавдрын багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ

Үйлчлүүлэгч шинжилгээнд бэлтгэх

  1. Тайван байх
  2. Шөнийн турш мацаг барих. (1,2)
  3. Архи согтууруулах ундаа 24 цагийн турш хэрэглээгүй байх
  4. Шинжилгээнд нөлөөлөхүйц эм хэрэглээгүй байх.(2)

Ашигласан материал:

  1. https://labtestsonline.org/tests/alanine-aminotransferase-alt
  2. Mosby’s Diagnostic and laboratory test Reference twelfth edition