Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

ACE - Ангиотензин хувиргагч фермент

Энэ шинжилгээгээр саркоидоз (sarcoidosis) өвчнийг илрүүлэх, хянах зорилгоор төлөвлөгддөг. Саркоидоз өвчний үед арьсны доор болон эрхтнүүд дотор зангилаанууд (granulomas) үүсдэг.

Ямар зорилгоор хийгддэг вэ?

Энэ шинжилгээгээр саркоидоз (sarcoidosis) өвчнийг илрүүлэх, хянах зорилгоор төлөвлөгддөг. Саркоидоз өвчний үед арьсны доор болон эрхтнүүд дотор зангилаанууд (granulomas) үүсдэг. Эдгээр зангилааг тойрсон эсүүд АХВ-г маш их хэмжээгээр ялгаруулдаг тул энэ өвчний үед цусан дахь АХВ түвшин ихэсдэг.

Өвчний идэвхжилтэй холбоотойгоор цусан дахь АХВ түвшин ихсэж багасдаг тул эмчилгээний үр дүнг хянахад тохиромжтой.

AFB(acid-fast bacilli), микобактерийн болон мөөгөнцрийн гэх шинжилгээтэй хамт төлөвлөж, саркоидоз өвчнийг тодорхойлж бусад зангилаа (granulomas) үүсгэдэг өвчлөлүүдээс ялгадаг.

Хэзээ захиалагддаг вэ?

Саркоидозын шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд захиалдаг бөгөөд үүнд:

  • Арьсны болон эрхтний дотор зангилаанууд үүсэх
  • Архаг ханиад, амьсгал бүрэн авч чадахгүй байх
  • Нүд улайж, нулимс гоожих
  • Үе мөчөөр өвдөх
  • 20-40 насны хүмүүст энэ өвчин хамгийн элбэг тохионо.
  • Мөн эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд үр дүнг хянах зорилгоор захиалдаг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Дээрх шинж тэмдгүүд илэрсэн ба АХВ түвшин хэт өндөр байвал саркоидозын идэвхитэй шатанд байгааг илтгэнэ. Идэвхтэй шатны 50-80% үед АХВ түвшин ихэсдэг. Өвчин идэвхгүй шатандаа, хэт эрт шинжилсэн эсвэл эсүүд хангалттай АХВ ялгаруулах боломжгүй тохиолдолд АХВ түвшин хэвийн байдаг. АХВ түвшин өндөр байгаад буурвал эмчилгээг үр дүнтэй байгааг илтгэнэ. Харин АХВ түвшин өссөөр байвал өвчин сэдэрч байгаа эсвэл эмчилгээ үр дүнгүй байгааг илтгэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

АХВ нь ангиотензин I ферментийг идэвхгүй хэлбэрээс нь идэвхтэй хэлбэр болох ангиотензин II руу хувиргахад оролцдог нэгэн төрлийн фермент ба артериудыг нарийсгаж, цусны даралтыг ихэсгэдэг. Энэ хувиргалт нь биед байдаг хэвийн үйл явц боловч өндөр даралтын болон чихрийн шижингийн эсрэг эмнүүд энэ үйл явцад нөлөөлдөг. Тиймээс эдгээр эмийг хэрэглэж буй нөхцөлд АХВ түвшинд нөлөөлнө.

АХВ түвшин нь зөвхөн саркоидоз бус өөр эмгэгийн үед хэвийн биш түвшинд хүрэх нь бий.

АХВ түвшин хэт бага байх үе:

  • Уушгины өвчин
  • Өлсгөлөн
  • Стероид эмийн хэрэглээ
  • Бамбай булчирхайн даавар хэт бага байх
  • Зүрхний өвчин

АХВ CE түвшин бага зэргээр ихсэх үе:

  • ДОХ
  • Гистоплазмоз (амьсгалын замын мөөгөнцрийн халдвар)
  • Чихрийн шижин
  • Бамбай булчирхайн даавар хэт их байх
  • Тунгалгийн хавдар
  • Архины хэт хэрэглээнээс үүссэн цирроз
  • Гаухарын өвчин (Gaucher Disease)
  • Сүрьеэ
  • Уяман өвчин (leprosy)