Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

5 NT - 5 нуклеотидаза

5 нуклеотидаза нь элгэнд агуулагдах фермент бөгөөд аденозин үүсгэхэд оролцдог. Элэг гэмтэх болон элэгний эс задрах үед цусанд хэвийн хэмжээнээс ихэсч эхэлдэг.

Ямар зорилгоор хийгддэг вэ?

5 нуклеотидаза нь элгэнд агуулагдах фермент бөгөөд аденозин үүсгэхэд оролцдог. Элэг гэмтэх болон элэгний эс задрах үед цусанд хэвийн хэмжээнээс ихэсч эхэлдэг. Ихсэх шалтгаан нь элэг, цөс, 12 хуруу гэдэс рүү орох замын бөглөрөл болон элэгний үрэвсэл, хавдрын үед ихэсч болдог.

Хэзээ захиалагддаг вэ?

Элэгний эмгэгийн шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд захиалах бөгөөд ихэвчлэн элэгний эмгэг эсвэл араг ясны булчингийн гэмтлээс үүдэлтэй уургийн хэмжээнд өөрчлөлт орж байгаа эсэхийг тодорхойлдог.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

2-17 н/л нь хэвийн хэмжээ бөгөөд хэвийнээс илүү байх нь дараах эмгэгүүдийг илтгэнэ:

  • Холестаз буюу цөсний бөглөрөл (cholestasis)
  • Элэгний эсийн устал
  • Элэгний үрэвсэл
  • Элэгний цус, хүчилтөрөгчийн хангамж буурах
  • Элэгний хавдар
  • Элэг гэмтээгч эмийн хэрэглээ

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Дараах эмийн хэрэглээ нь 5 нуклеотидаз шинжилгээний хариунд нөлөөлөх тул эмчтэйгээ зөвлөлдөх шаардлагатай:

  • Ацетаминофен (Tylenol)
  • Галотан
  • Изониазид
  • Метилдопа
  • Нитрофурантоин