Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

Цусны ариун чанарын шинжилгээ

Хүний цус бол нянгүй харьцангуй ариун орчин байх ёстой. Энэ шинжилгээгээр цусанд нян, мөөгөнцөр байгаа эсэхийг тодорхойлж, тохиромжтой эмчилгээг тогтооно.

Хэрхэн шинжлэх вэ?

Хүний цус бол нянгүй харьцангуй ариун орчин байх ёстой. Энэ шинжилгээгээр цусанд нян, мөөгөнцөр байгаа эсэхийг тодорхойлж, тохиромжтой эмчилгээг тогтооно. Цаашид хүндэрвэл аминд эрсдэлтэй байж болзошгүй цусны халдварыг тодорхойлдог бөгөөд тусгай эмнэлгийн орчинд хийгдэнэ.

Мөн цусны ерөнхий шинжилгээ хийж, цусны цагаан эсийн тоог илрүүлдэг. Цагаан эсийн тоо ихсэх нь халдвар байгааг илтгэдэг.

Хэзээ захиалагддаг вэ?

Цусны халдвар буюу нян, мөөгөнцөр болон тэдгээрийн хорт дайвар бүтээгдэхүүн нь биеийг хохироож байгаагийн шинж тэмдгүүд илэрсэн үед шинжилгээг захиална. Үүнд:

  • Даарах, халуурах
  • Дотор муухайрах
  • Амьсгаадах, зүрхний цохилт хурдсах
  • Толгой эргэх
  • Шээх багасах

Халдвар хүндэрснээр шинж тэмдгүүд өөрчлөгдөнө.

  • Биеэр тархсан үрэвсэл
  • Цусны жижиг судсаар цусны бүлэгнэл үүсэх
  • Цусны даралт буурах
  • Нэг болон түүнээс дээш эрхтний үйл ажиллагаа алдагдах

Ойрын хугацаанд халдвар авсан, мэс ажилбар хийсэн, зүрхний хиймэл тасалгаа шилжүүлэн суулгасан эсвэл дархлааны эмчилгээ хийлгэсэн тохиолдолд шинж тэмдэг илэрсэн даруйд шинжлүүлбэл зохистой. Цусны ариун чанар тодорхойлох шинжилгээг цусны халдварын шинж тэмдгүүд илрээгүй ч халдвар авсан байх магадлалтай нярай, бага насны хүүхдүүдэд ихэвчлэн хийдэг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Хоёр болон түүнээс дээш удаагийн шинжилгээгээр ижил төрлийн нян, мөөгөнцрийн эерэг хариу гарсан тохиолдолд түүгээр халдвар авсан байх нь магадлалтай. Шинжилгээний хариу нь нян, мөөгөнцрийн төрөл, нэрийг тодорхойлно.

Цусны халдварыг нэн даруй эмнэлгийн орчинд эмчлэх шаардлагатай бөгөөд эс тэгвээс аминд эрсдэлтэй эмгэг юм. Ихэвчлэн шинжилгээний хариу гартал өргөн хүрээний нянд үйлчлэлтэй антибиотикийн судас тариан эмчилгээ хийгддэг. Хариу гарсан даруйд тодорхой нянд илүү чиглэсэн антибиотик сонгодог.

Хэд хоногийн дараа нян, мөөгөнцрийн ургалтгүй байвал цусны халдвар авсан магадлал нь маш бага байгааг илтгэнэ. Шинжилгээний хариу сөрөг гарсан ч, шинж тэмдгүүд илэрсээр байвал дахин шинжлүүлэх шаардлагатай.

Ийм тохиолдол гарч болзошгүй шалтгаанууд:

  • Зарим бичил биетүүд зөвхөн тусгай тэжээлд ургадаг.
  • Нян ургуулах зориулалттай тэжээлд вирус илрэхгүй. Ямар шинж тэмдэг илэрснээс шалтгаалан өөр төрлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Мөн цусны ариун чанар тодорхойлох шинжилгээний хариу сөрөг гарах ч бусад шинжилгээний хариу цусны халдвар авсныг илтгэж байх тохиолдлууд:

  • Цусны ерөнхий шинжилгээ. Цусны цагаан эсийн тоо ихсэх нь халдвар авсныг илтгэнэ.
  • C3 хэмжээ ихсэх.
  • Шээс, цэрнээс авсан шинжилгээний хариу нь цус руу тархсан халдварыг илтгэх.
  • Нугасны шингэнээс авсан шинжилгээний хариу нь халдвар илтгэх.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Цусны халдвар гэдэг нь нян, мөөгөнцөр биеэр бүтэн тархсаныг илтгэх маш аюултай шинжийг хэлнэ. Ийм үед олон өвчний шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Хүний биеийн дархлаа халдвартай тэмцэхдээ биед янз бүрийн шинж тэмдэг илэрхүйц, олон бүтээгдэхүүн ялгаруулдаг. Цусны хордлого нь цусны даралт буурах, зүрхний цохилт хурдсах, тархи, зүрх болон бөөр рүү очих цусан хангамжийг багасгах, цусны бүлэгнэлт үүсэх, үе мөчийг үрэвсэхэд хүргэнэ.