Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

Цитомегаловирүсийн эсрэг иммуноглобулин IgG болон IgM

Энэ шинжилгээ нь ургийн гажиг үүсгэх эрсдэл бүхий халдваруудыг илрүүлэх цогц шинжилгээ болох TORCH-д орох бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд хийлгэхийг зөвлөдөг. Мөн дархлалын хомсдолтой болон эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох гэж буй хүмүүс цус сэлбүүлэх тохиолдолд энэ шинжилгээг хийлгэдэг.

Хэрхэн шинжлэх вэ?

ЦМВ нь үл анзаарагдахуйц шинж тэмдэг бүхий, түгээмэл тохиолдох вирус боловч нярай болон дархлал сулрагсадад хүнд өвчин үүсгэж болзошгүй.

Халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа IgG түвшин ихэснэ. Идэвхт халдварын үед IgG ихсэж, вирус идэвхигүйжих үед тогтворждог. ЦМВ халдвар авсан тохиолдолд цусанд нь IgG эсрэг бие үргэлж байна. ЦМВ IgG тодорхойлох шинжилгээг IgM шинжилгээтэй хамт хийж, идэвхтэй болон идэвхгүй CMV халдварыг тодорхойлж болно.

ЦМВ эсрэг биеийн шинжилгээг эрхтэн ба ясны чөмөгний шилжүүлгийн үед эсвэл ХДХВ-ын халдвар авсан тохиолдолд дархлааг нь шалгах зорилготой хийж болно. ЦМВ халдвар нь түгээмэл, дархлаа сайтай хүмүүст өвчин үүсгэдэггүй учраас нийтэд скрининг маягаар хийдэггүй.

IgM IgG-г харьцуулснаар идэвхтэй болон идэвхгүй ЦМВ халдварыг ялгаж болно.

Хэзээ захиалагддаг вэ?

Залуу хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон дархлаа муудсан хүмүүст томуу, мононуклеоз, EPV-ын шинжилгээтэй хамт захиалагддаг. Дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг захиалдаг:

  • Ядрах, сульдах
  • Хоолой өвдөх
  • Тунгалгийн зангилаанууд хавдах
  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Булчин өвдөх

Мөн түгээмэл биш шинж тэмдгүүдэд уушги, нүд, элэг, дэлүү болон хоол боловсруулах замын үрэвсэл орно.

Нярайн шарлалт, цусны улаан эсийн багадалт, элэг дэлүү томрох, жижиг толгой, хараа сонсголын асуудал, хатгаа, багтраа болон хөгжлийн бэрхшээлийн шинжүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг хийдэг.

Эрхтэн болон ясны чөмөгний донор CMV шинжилгээг хийлгэх ёстой.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

ЦМВ -ын халдвар аваад, шинж тэмдгүүд илрэхээ больсон ч вирус биед байх тул идэвхтэй болон идэвхгүй халдварыг ялгахад амар биш.

IgG IgM эерэг байх нь ЦМВ халдвар авсан эсвэл өмнөх халдвар идэвхэжсэнийг илтгэнэ. IgG-г 2-3 долоо хоногийн дараа дахин шинжилдэг бөгөөд 4 дахин ихэссэн бол идэвхт халдвар гэж үздэг.

CMV, IgM CMV, IgG Хариу
Сөрөг Сөрөг
  • Халдвар аваагүй
  • Шинж тэмдгүүд өөр шалтгаантай
  • Дархлалын систем хангалттай эсрэг бие нийлэгжүүлж чадахгүй байх
Эерэг Сөрөг
  • Шинэ идэвхт халдвар
  • Идэвхгүй CMV идэвхжих
  • CMV-ын дахин халдвар авсан
Эерэг Эерэг Идэвхт халдвар
Сөрөг Эерэг Идэвхгүй халдвар

 

Иммунологи