“Д витамины дутагдал covid-19-р нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг”

АНУ, Их Британийн эрдэмтдийн судалгаагаар Д аминдэмийн дутагдал коронавирусийн халдвараар өвчлөх, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь батлагджээ. Учир нь Д витамины дутагдалтай хүний дархлааны систем амархан гэмтдэг учир ийм эрсдэлд хүргэдэг бөгөөд иймд covid-19 халдвараас сэргийлэх зорилгоор Д аминдэмийг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөжээ.

АНУ-ын Нортуэстерн их сургуулийн эрдэмтэд цар тахалд хамгийн их нэрвэгдсэн Хятад, Иран, Герман, Итали, АНУ зэрэг 10 орны халдвар авсан өвчтөнүүдэд судалгаа хийж тэдгээр улсуудын хүн амын Д витамины түвшинтэй харьцуулж үзсэн байна. Ингэхэд Д витамины хэрэглээ өндөртэй улс орнуудад коронавирустэй холбоотой нас баралт бага байгаа нь харагджээ.

Тухайлбал, Итали, Испани улс орнуудын нас баралтын түвшин судалгаанд хамрагдсан бусад орнуудтай харьцуулахад өндөр байсан бөгөөд хоёуланд нь Д аминдэмийн хэрэглээ дунджаас доогуур байсан бол Финлянд, Норвеги, Дани, Швед зэрэг хойд Европын орнуудад Д аминдэмийн хэрэглээний түвшин өндөр, нас баралт ч бага байжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй