Судалгаа

Эрүүл явж мөнх жаргахад болзошгүй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь чухал бөгөөд та энэ хэсэгт хэдэн насны үед мөн мэргэжлийн онцлогоос шалтгаалан ямар ямар өвчнөөс урьдчилан сэргийлэх болон, урьдчилан сэргийлэхдээ ямар ямар үзлэг шинжилгээнд хамрагдах зэрэг цогц мэдээллийг авах боломжтой.

Та манай байгууллагатай бүх төрлийн судалгааг хамтарч хийхийг хүсвэл энд дарна уу!

2005-2010 онд
МАУА-аас ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Анагаах ухааны генетикийн төвтэй хамтран хэрэгжүүлсэн Genographic олон улсын судалгаанд оролцов.

2008 оноос эхлэн
Франц улсын Merieux Foundation, GABRIEL(Global Approach to Biological Research, Infectious Diseases, Epidemics in Low-income Countries) Network-ийн үйл ажилгаанд оролцож, олон улсын хамтын судалгаануудад оролцож, мэргэжилтнүүдээ орчин үеийн лабораторийн технологид сургаж байна.

2010 оноос эхлэн
БНХАУ-ын Анагаах ухааны академийн Эмгэгтөрөгчийн биологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж, олон улсын хамтарсан судалгаануудад оролцон, мэргэжилтнүүдээ орчин үеийн лабораторинй технологид сургаж байна.

2014-2015 онд
ХӨСҮТ, ХСҮТ-ийн судлаачидтай хамтран Бэлгйин замын цочмог халдвар сэдээгч вирүст халдвар гэсэн судалгааг ЭМЯ-ны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэв.