Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

Эрүүл явж мөнх жаргахад болзошгүй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь чухал бөгөөд та энэ хэсэгт хэдэн насны үед мөн мэргэжлийн онцлогоос шалтгаалан ямар ямар өвчнөөс урьдчилан сэргийлэх болон, урьдчилан сэргийлэхдээ ямар ямар үзлэг шинжилгээнд хамрагдах зэрэг цогц мэдээллийг авах боломжтой.

Ажилтны хөдөлмөрлөх явцад хийх эмчийн үзлэг, оношзүйн болон лабораторийн шинжилгээ, ажил мэргэжлийн тохироог эрүүл мэндийн хугацаат үзлэг гэдэг. Эрүүл мэндийн хугацаат үзлэг нь ажилтны эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт үед нь илрүүлж, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой. Тиймээс та ажилчдын хугацаат үзлэг хийлгэх гэж байгаа бол ажлын нөхцөл байдал, хууль эрхзүйн шаардлага, ажилчдын насны бүтэц зэргээс шалтгаалан өөрийн байгууллагат тохирох багц үзлэгийг сонгож хийлгээрэй. 

Хувь хүн бүрийн эрүүл мэнд харилцан ялгаатай тул бүх мэргэжлийн хүмүүс энд жагсаагдсан бүх шинжилгээнд хамрагдах шаардлагагүй байж магадгүй юм. Шинжилгээ бүртээ илүү дэлгэрэнгүй танилцаж, танд болон танай хамт олонд тохирох эсэхийг бидэнтэй холбогдож зөвлөлдөөрөй.

Эрүүл мэндийн урьдчилсан үзлэг нь шинэ ажилтан тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд эрүүл мэндээр тохирох эсэхийг тодорхойлох үзлэг юм. Мэргэжлийн тохироог эмчийн үзлэг, оношзүйн болон лабораторийн шинжилгээгээр тодорхойлно.  Шинээр ажилд орж байгаа ажилтанд урьдчилсан үзлэг хийлгэхдээ байгууллагынхаа онцлог, ажлын байрны нөхцөлийн дагуу өөрийн байгууллагат тохирох үзлэг, шинжилгээ сонгож хийлгээрэй.  

Хувь хүн бүрийн эрүүл мэнд харилцан ялгаатай тул бүх мэргэжлийн хүмүүс энд жагсаагдсан бүх шинжилгээнд хамрагдах шаардлагагүй байж магадгүй юм. Шинжилгээ бүртээ илүү дэлгэрэнгүй танилцаж, танд болон танай хамт олонд тохирох эсэхийг бидэнтэй холбогдож зөвлөлдөөрөй.

Бидний эрүүл мэндэд амьдралын хэв маяг, ажлын байрны орчин нөхцөл маш их хамаатай.

Уул уурхайн салбарт ажиллагсдын хувьд биеийн хүч их шаардсан, уурхайн гүнд зохиомол гэрэлтүүлэгтэй, хэвийн даралт, хэлбэлзлээс өөр, нарийн тоосжилттой орчинд ажиллах тул бусад ердийн нөхцөлд ажилладаг хүмүүсээс илүү өргөн цар хүрээтэй үзлэг шинжилгээнд хамрагдах шаардлагатай болдог.

Тиймээс танай байгууллага, хамт олон Эрүүл мэндийн яамнаас батлан гаргасан дараах шинжилгээнд жилд нэг удаа заавал хамрагдаарай. Үүнд:

  • Спирометрийн шинжилгээ
  • Тэнцвэрийн эрхтний үйл ажиллагаа шалгах
  • Нүдний эмчийн үзлэг /хараа тодорхойлох, харааны талбай, нүдний уг дурандах/
  • Сонсгол шалгах
  • Цээжний рентген

Урьдчилан сэргийлэх үзлэг таны ажил, мэргэжилд тохирохоос гадна таны нас, хүйсэнд нийцсэн, бусад эрсдэлт өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх цогц үзлэг шинжилгээ байх хэрэгтэй.

Тиймээс бид танд энэ багц шинжилгээг санал болгож байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, зөвхөн өөрийн байгууллагатаа зориулсан онцгой багцын мэдээлэл авах, хамтарч ажиллах хүсэлтэй бол энд дарж манай байгууллагын эмч төлөөлөгчтэй холбогдно уу.

Санал болгох багц:

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Цээжний рентген
  • Сонсгол шалгах
  • Хараа шалгах
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Тэнцвэр, тулгуур эрхтэн шалгах
  • Дотрын эмчийн үзлэг, дүгнэлт /хөнгөлөлттэй үнэ: 108000/

Хувь хүн бүрийн эрүүл мэнд харилцан ялгаатай тул бүх мэргэжлийн хүмүүс энд жагсаагдсан бүх шинжилгээнд хамрагдах шаардлагагүй байж магадгүй юм. Шинжилгээ бүртээ илүү дэлгэрэнгүй танилцаж, танд болон танай хамт олонд тохирох эсэхийг бидэнтэй холбогдож зөвлөлдөөрөй.

Үйлчилгээний салбарын хувьд өдөр тутам ажил дээрээ олон хүмүүстэй харилцдаг тул амьсгалын замаар халдварлах боломжтой өвчнөөс болон бусад төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал. Мөн өдөржингөө зогсоо ажил эрхэлдэг бол доод хөндийн хураагуур судасны бүдүүрлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Тиймээс танай байгууллага, хамт олон Эрүүл мэндийн яамнаас батлан гаргасан дараах шинжилгээнд жилд нэг удаа заавал хамрагдаарай. Үүнд:

  • Цээжний рентген
  • Цусанд тэмбүүгийн шинжилгээ
  • Заг хүйтний түрхэц
  • Коагулограмм
  • Доплер судас

Урьдчилан сэргийлэх үзлэг таны ажил, мэргэжилд тохирохын зэрэгцээ таны нас, хүйсд нийцсэн, бусад эрсдэлт өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлсэн, эрт илрүүлэх боломжтой цогц үзлэг шинжилгээ байх хэрэгтэй.

Тиймээс бид танд энэ багц шинжилгээг санал болгож байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, зөвхөн өөрийн байгууллагатаа зориулсан онцгой багц үүсгэх, эрүүл мэндийн сургалт авах, уулзалт хийх зэргээр хамтарч ажиллах хүсэлтэй бол энд дарж манай байгууллагын эмч төлөөлөгчтэй холбогдно уу.

Санал болгох багц:

  • Цээжний рентген
  • Цусанд тэмбүүгийн шинжилгээ
  • Заг хүйтний түрхэц
  • Коагулограмм /хөнгөлөлттэй үнэ: 54000/

Хувь хүн бүрийн эрүүл мэнд харилцан ялгаатай тул бүх мэргэжлийн хүмүүс энд жагсаагдсан бүх шинжилгээнд хамрагдах шаардлагагүй байж магадгүй юм. Шинжилгээ бүртээ илүү дэлгэрэнгүй танилцаж, танд болон танай хамт олонд тохирох эсэхийг бидэнтэй холбогдож зөвлөлдөөрөй.

Оффисын орчинд ажилладаг хүмүүсийн хувьд ажлын ачаалал стресс, хөдөлгөөний идэвхи, ажлын өдрүүдийн хэмнэлээрээ бусад ажил, мэргэжлээс онцлог. Чихрийн шижин, артерийн даралт ихсэлт зэрэг халдварт бус өвчлөлүүдэд өртөх эрсдэл өндөртэй.

Тиймээс танай байгууллага, хамт олон дараах үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа заавал хамрагдаарай. Үүнд:

  • Цусны даралтын хэмжээ шалгах
  • Чихрийн шижингийн шинжилгээ
  • Зүрхний эмчийн үзлэг зөвлөгөө
  • Сэтгэцийн эмчийн үзлэг зөвлөгөө

Урьдчилан сэргийлэх үзлэг таны ажил, мэргэжилд тохирохын зэрэгцээ таны нас, хүйсд нийцсэн, бусад эрсдэлт өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлсэн, эрт илрүүлэх боломжтой цогц үзлэг шинжилгээ байх нь таны цаг болон мөнгийг хэмнэнэ.

Тиймээс бид танд энэ багц шинжилгээг санал болгож байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, зөвхөн өөрийн байгууллагатаа зориулсан онцгой багц үүсгэх, эрүүл мэндийн сургалт авах, уулзалт хийх зэргээр хамтарч ажиллах хүсэлтэй бол энд дарж манай байгууллагын эмч төлөөлөгчтэй холбогдно уу.

Санал болгох багц:

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Цуллаг эрхтний эхо
  • Сэтгэцийн эмчийн үзлэг /хөнгөлөлттэй үнэ: 80900/

Хувь хүн бүрийн эрүүл мэнд харилцан ялгаатай тул бүх мэргэжлийн хүмүүс энд жагсаагдсан бүх шинжилгээнд хамрагдах шаардлагагүй байж магадгүй юм. Шинжилгээ бүртээ илүү дэлгэрэнгүй танилцаж, танд болон танай хамт олонд тохирох эсэхийг бидэнтэй холбогдож зөвлөлдөөрөй.

Барилгын салбарынхны хувьд хүнд зүйлс өргөх, өндөрт зогсох, барилгын нарийн тоосонд ажиллах зэргээр биеийн хүч их шаардсан, орчинд ажиллах тул бусад ердийн нөхцөлд ажилладаг хүмүүсээс илүү өргөн цар хүрээтэй үзлэг шинжилгээнд хамрагдах шаардлагатай болдог.

Тиймээс танай байгууллага, хамт олон Эрүүл мэндийн яамнаас батлан гаргасан дараах шинжилгээнд жилд нэг удаа заавал хамрагдаарай. Үүнд:

  • Спирометрийн шинжилгээ
  • Тэнцвэрийн эрхтний үйл ажиллагаа шалгах
  • Нүдний эмчийн үзлэг /хараа тодорхойлох, харааны талбай/