Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

Эрүүл явж мөнх жаргахад болзошгүй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь чухал бөгөөд та энэ хэсэгт хэдэн насны үед мөн мэргэжлийн онцлогоос шалтгаалан ямар ямар өвчнөөс урьдчилан сэргийлэх болон, урьдчилан сэргийлэхдээ ямар ямар үзлэг шинжилгээнд хамрагдах зэрэг цогц мэдээллийг авах боломжтой.

Урьдчилан сэргийлэх үзлэг буюу скрининг шинжилгээ гэдэг нь тухайн хүнд өвчний шинж тэмдэг анзаарагдаж мэдрэгдэхээс өмнө хамгийн эрт, эмчлэх боломжтой үе шатанд тодорхой өвчнүүдийг оношлох үйл явцыг хэлдэг. “Энх явж – Мөнх жаргах” Чанартай, эрүүл, урт амьдрахын тулд идэр залуу чийрэг биеэ хадгалах, эрүүл мэндээ хамгаалах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь чухал.

Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээгээр хөлийн улнаас зулай хүртэлх бүх үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой. Гэхдээ ингэх нь хэт их цаг орох, санхүүгийн хувьд хүнд ачаа болох эрсдэлтэй.

Судалгаагаар улсын хэмжээнд 15-34 насны хүн амын дунд БЗДХ-ын өвчлөл харьцангуй өндөр бүртгэгдэж байна. БЗДХ сүүлийн 5 жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний тогтмол 28-40 гаруй хувийг эзэлж байна. Нийт БЗДХ-ын өвчлөлийн 29,8 хувийг заг хүйтэн, 45 хувийг трихомониаз, 0,2 хувийг ХДХВ/ДОХ тус эзэлж байна. Сүүлийн жилийн үзүүлэлтээр 15-34 насанд сүрьеэгийн тохиолдол хамгийн өндөр, хүйсийн хувьд эрэгтэйчүүд 55,1 хувь, эмэгтэйчүүд 44,9 хувийг тус тус эзэлж байна.

Хорин хэдтэй нас гэдэг бол хүний амьдралын харьцангуй эрүүл үе. Тиймээс хамгийн түгээмэл тохиолддог дараах өвчнүүдээс урьдчилан сэргийлж, үзлэг шинжилгээнд хамрагдаарай. Үүнд:

    • Бэлгийн замаар дамжих халдварт өвчин
    • Сүрьеэ
    • Чихрийн шижин
    • Зүрхний судасны өвчин
    • Хеликобактерийн шалтгаант ходоодны үрэвсэл
    • Элэгний вирүсийн шалтгаант үрэвсэл
    • Бөөр, шээс дамжуулах эрхтний өвчин зэрэг.

Хувь хүн бүрийн эрүүл мэнд харилцан ялгаатай тул энэ насны бүлгийн бүх хүмүүс энд жагсаагдсан бүх шинжилгээнд хамрагдах шаардлагагүй байж магадгүй юм. Шинжилгээ бүртээ илүү дэлгэрэнгүй танилцаж, танд болон танай хамт олонд тохирох эсэхийг бидэнтэй холбогдож зөвлөлдөөрөй.

Бид таны насанд тохирсон дараах багцийг санал болгож байна.

Санал болгох багц: /Хөнгөлөлттэй үнэ: 81900/

Урьдчилан сэргийлэх үзлэг буюу скрининг шинжилгээ гэдэг нь тухайн хүнд өвчний шинж тэмдэг анзаарагдаж мэдрэгдэхээс өмнө хамгийн эрт, эмчлэх боломжтой үе шатанд тодорхой өвчнүүдийг оношлох үйл явцыг хэлдэг. “Энх явж – Мөнх жаргах” Чанартай, эрүүл, урт амьдрахын тулд идэр залуу чийрэг биеэ хадгалах, эрүүл мэндээ хамгаалах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь чухал.

Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээгээр хөлийн улнаас зулай хүртэлх бүх бүтэн үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой. Гэхдээ ингэх нь хэт их цаг орох, санхүүгийн хувьд хүнд ачаа болох эрсдэлтэй.

Статистик мэдээллээр ходоодны хорт хавдар хожуу шатандаа оношлогддог хавдруудын нэг юм. Нийт тохиолдлын 88% нь 40-өөс дээш насанд бүртгэгдэж, жилд 664 хүн энэ өвчний улмаас нас бардаг байна. Сүүлийн жилийн эрүүл мэндийн үзүүлэлтэд Ходоодны хорт хавдрын 889 шинэ тохиолдол бүртгэгдснээс 64,7% эрэгтэй, 35,3% эмэгтэйчүүд байв. Ходоодны хорт хавдар 100000 хүн амд 28,8 тохиолдол байгаа ба эрэгтэйд 37,9, эмэгтэйд 20 тохиолдол байна. Тиймээс мэргэжлийн эмч нар 40 наснаас эхлэн жил бүр 1 удаа ходоодоо дурандуулахыг зөвлөдөг.

Гэвч үүнээс өмнө та ходоодны хавдрын хамгийн өндөр урьдал шалтгаан болох хеликобактерийн халдварыг оношлуулж, эмчлүүлэх хэрэгтэй.

Хеликобактер нь ходоодны хэвийн үйл ажиллагаанд оролцож байдаг бактер бөгөөд хэмжээ ихсэх, амьдрах орчин өөрчлөгдөх зэргээс ходоодны хурц болон архаг үрэвслийн шалтгаан болдог. Иймээс хеликобактерийн илрүүлэг шинжилгээг иммунологийн аргаар амьсгалаас эсвэл бааснаас илрүүлэх нь оношлогооны ач холбогдол бүхий юм.

Үүнээс гадна түгээмэл тохиолддог дараах өвчнүүдээс урьдчилан сэргийлж, үзлэг шинжилгээнд хамрагдаарай. Үүнд:

  • Элэгний вирүсийн шалтгаант үрэвсэл
  • Бөөр, шээс дамжуулах эрхтний өвчин
  • Чихрийн шижин
  • Зүрхний судасны өвчин
  • Бэлгийн замаар дамжих халдварт өвчин
  • Сүрьеэ гэх мэт .

Хувь хүн бүрийн эрүүл мэнд харилцан ялгаатай тул энэ насны бүлгийн бүх хүмүүс энд жагсаагдсан бүх шинжилгээнд хамрагдах шаардлагагүй байж болох юм. Шинжилгээ бүртээ илүү дэлгэрэнгүй танилцаж, танд болон танай хамт олонд тохирох эсэхийг бидэнтэй холбогдож зөвлөлдөөрөй.

Бид таны насанд тохирсон дараах багцийг санал болгож байна.

Санал болгох багц: /Хөнгөлөлттэй үнэ: 114900/

Урьдчилан сэргийлэх үзлэг буюу скрининг шинжилгээ гэдэг нь тухайн хүнд өвчний шинж тэмдэг анзаарагдаж мэдрэгдэхээс өмнө хамгийн эрт, эмчлэх боломжтой үе шатанд тодорхой өвчнүүдийг оношлох үйл явцыг хэлдэг. “Энх явж – Мөнх жаргах” Чанартай, эрүүл, урт амьдрахын тулд идэр залуу чийрэг биеэ хадгалах, эрүүл мэндээ хамгаалах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь чухал.

Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээгээр хөлийн улнаас зулай хүртэлх бүтэн үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой. Гэхдээ ингэх нь хэт их цаг орох, санхүүгийн хувьд хүнд ачаа болох эрсдэлтэй.

Статистик мэдээллээр элэгний хорт хавдрын тохиолдлын 95% нь 40-өөс дээш насанд бүртгэгдэж, жилд 1742 хүн нас барж байна. Нийт тохиолдлын 81,7% нь хожуу шатанд оношлогддог. Энэхүү статистик мэдээ нь хүн гучин нас гараад ирэхээрээ заавал элэг цөсөө хайрлан, урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж байхыг сануулж буй юм.

2008 оны байдлаар 10000 хүн амд элэгний өвчин эрэгтэй хүн амд 134, эмэгтэй хүн амд 152 байсан бол 2017 онд эрэгтэй хүн амд 169, эмэгтэй хүн амд 249 болж нэмэгдсэн.

Манай орны хувьд элэгний хавдар, хатуурлын дийлэнх шалтгаан нь элэгний Бэ болон Цэ вирүс байдаг. Тиймээс элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ лабораторийн шинжилгээгээр элэг, цөсний биохимийн үзүүлэлт, элэгний Бэ болон Цэ вирүсийн илрүүлэг, мөн элэгний хавдрын маркерийн шинжилгээ хийлгээрэй.

Үүнээс гадна түгээмэл тохиолддог дараах өвчнүүдээс урьдчилан сэргийлж, үзлэг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна. Үүнд:

  • Бөөр, шээс дамжуулах эрхтний өвчин
  • Чихрийн шижин
  • Зүрхний судасны өвчин
  • Хеликобактерийн шалтгаант ходоодны үрэвсэл
  • Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар
  • Бэлгийн замаар дамжих халдварт өвчин
  • Сүрьеэ зэрэг.

Хувь хүн бүрийн эрүүл мэнд харилцан ялгаатай тул энэ насны бүлгийн бүх хүмүүс энд жагсаагдсан бүх шинжилгээнд хамрагдах шаардлагагүй байж болох юм. Шинжилгээ бүртээ илүү дэлгэрэнгүй танилцаж, танд болон танай хамт олонд тохирох эсэхийг бидэнтэй холбогдож зөвлөлдөөрөй.

Бид таны насанд тохирсон дараах багцийг санал болгож байна.

Санал болгох багц: /Хөнгөлөлттэй үнэ: 110900/

Урьдчилан сэргийлэх үзлэг буюу скрининг шинжилгээ гэдэг нь тухайн хүнд өвчний шинж тэмдэг анзаарагдаж мэдрэгдэхээс өмнө хамгийн эрт, эмчлэх боломжтой үе шатанд тодорхой өвчнүүдийг оношлох үйл явцыг хэлдэг. “Энх явж – Мөнх жаргах” Чанартай, эрүүл, урт амьдрахын тулд идэр залуу чийрэг биеэ хадгалах, эрүүл мэндээ хамгаалах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь чухал.

Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээгээр хөлийн улнаас зулай хүртэлх бүх үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой ч ингэх нь хэт их цаг авах, санхүүгийн хувьд хүнд ачаа болох эрсдэлтэй.

Монгол улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр зүрх судасны тогтолцооны өвчин 10000 хүн амд 1113,7 буюу өвчлөлийн тэргүүлэх 3 дахь шалтгаан, нас баралт 10000 хүн амд 503,9 буюу нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. 2017 оны байдлаар зүрх судасны тогтолцооны өвчний улмаас жил бүр 5000-5500 хүн буюу 3 хүн тутмын нэг нь нас барж байна. Ялангуяа 45-аас дээш насны эрэгтэйчүүдийн дунд харвалт, зүрхний цочмог өвдөлтөөр нас барах тохиолдол өндөр байдаг.

Тиймээс ойрын 10 жилд аминд халтай ба халгүй зүрх судасны тогтолцооны өвчнөөр өвдөх магадлалаа тооцуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь чухал.

Мөн түгээмэл тохиолддог дараах өвчнүүдээс урьдчилан сэргийлж, үзлэг шинжилгээнд хамрагдаарай. Үүнд:

  • Зүрхний судасны өвчин
  • Чихрийн шижин
  • Хеликобактерийн шалтгаант ходоодны үрэвсэл
  • Элэгний вирүсийн шалтгаант үрэвсэл
  • Бөөр, шээс дамжуулах эрхтний өвчин
  • Бэлгийн замаар дамжих халдварт өвчин
  • Сүрьеэ зэрэг.

Хувь хүн бүрийн эрүүл мэнд харилцан ялгаатай тул энэ насны бүлгийн бүх хүмүүс энд жагсаагдсан бүх шинжилгээнд хамрагдах шаардлагагүй байж болох юм. Шинжилгээ бүртээ илүү дэлгэрэнгүй танилцаж, танд болон танай хамт олонд тохирох эсэхийг бидэнтэй холбогдож зөвлөлдөөрөй.

Бид таны насанд тохирсон дараах багцийг санал болгож байна.

Санал болгох багц: /Хөнгөлөлттэй үнэ: 130900/

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Биохими
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Эрдсийн шинжилгээ
  • Д витамины шинжилгээ
  • Цуллаг эрхтний эхо
  • Цээжний рентген
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Дотрын эмчийн үзлэг