Эмэгтэйчүүдийн заавал хамрагдах шаардлагатай шинжилгээ

Эмэгтэйчүүд бид дор бүрнээ өөрийн эрүүл мэндийн талаар анхан шатны мэдлэгтэй, зөв дадалтай байх нь олон олон өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт эмчлэх боломжтой болгодог.  Бид өмнөх нийтлэлээрээ таны байгалиас заяагдсан хүйс хувь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж чадах эсэх талаар болон эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй ерөнхий өвчлөлүүдийн талаар мэдээлэл хүргэсэн. Харин энэ удаагийн нийтлэлээрээ таны заавал хамрагдах шаардлагатай багц шинжилгээнүүдийн талаар мэдээллийг тоймлон хүргэе.

  • Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээнүүд
    Таны мэдэх ёстой хамгийн эхний маш ноцтой том өөрчлөлтийн нэг бол: Зүрхний өвчин ба тархины цус харвалт юм. Жил бүр нас барч буй гурван эмэгтэй тутмын 1 нь дээрх шалтгааны улмаас орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн байдаг. Гэтэл амьдралын эрүүл дадал хэв маяг, эрүүл мэнддээ хандуулах багахан анхаарлын ачаар энэ төрлийн эмгэгээс 80 хувь хүртэл урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Та манай мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний эмэгтэйчүүдэд зориулан тусгайлан бэлтгэсэн зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх багц шинжилгээтэй энд дарж танилцана уу.
  • Хавдараас урьдчилан сэргийлэх шинжилгээнүүд болон урьдчилан сэргийлэх цогц шинжилгээ
    Монгол өрх бүрт сүүдрээ тусгасан хориннэгдүгээр зууны чимээгүй нэгэн эрлэгийн элч байдаг. Энэ бол хавдар. Эмэгтэйчүүд бидний дунд умайн хүзүүний болон хөхний хорт хавдар чимээгүйхэн газар авч, идэр залуухан насандаа хорвоогийн мөнх бусыг үзэх гашуун зовлон ойрхон отож байдаг. Гэлээ гэхдээ энэ бол дааж давшгүй, ялагдашгүй хүчин зүйл, эмчлэгддэггүй өвчин зүдгүүр биш. Гагцхүү бид цаг хугацааны хувьд үргэлж хүчин мөхөсдөх гээд байдаг сул талтай байна. Энэ сул талаа давж гарахын тулд эмэгтэй хүн бүр дор хаяж хоёр жилд нэг удаа заавал урьдчилан сэргийлэх цогц шинжилгээнд хамрагдаж байх шаардлагатай байна.
  • Жирэмслэхэд бэлтгэх болон жирэмсний хяналтын шинжилгээнүүд
    Алтан дэлхийг үрийн бүүвэйгээр таслахгүй байх ариун завшаан ганцхан эмэгтэй хүнд олддог. Хэвлийдээ үрээ тээхээс ч өмнө өөрийн эрүүл мэнддээ анхаарч болзошгүй халдвар, өвчлөл байгаа эсэхийг шалгуулах нь нэн чухал. Тиймээс та энд дарж жирэмслэхэд бэлдэх болон жирэмсэлсний дараа хамрагдах багц шинжилгээнд хамрагдаарай.

Бидний ардын үгэнд “Өргүй бол баян өвчингүй бол жаргал” гэдэг “Энэ орчлонгийн түмэн жаргалан эрүүл мэнд, эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” хэмээн нэрт яруу найрагч маань ч шүлэглэсэн байдаг. Бид урьдчилан сэргийлэх ёстой гэдгээ мэдэх нь дахиад л хангалтгүй. Заавал үйлдэл хийж байж сая нэг бүтэн агуулгаараа дүүрэн болно. Тиймээс та алгуурлалгүй жил бүр эмнэлгийн байгууллагат хандаж сураарай!


Та манай нас насны бүлэгт тохирсон багц шилжилгээний үнийн мэдээллийг авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй