Элэгний В, С вирүсийн шинжилгээг ЭМД-аар төлбөргүй өгөх боломжтой

Элэгний өвчлөлийг бууруулах зорилгоор засгийн газраас хэрэгжүүлж буй  Элэг Бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд иргэн та элэгний B, C вирүсийн шинжилгээ, оношлогоонд төлбөргүй хамрагдах боломжтой гэдгээ мэдэх үү?  Тухайлбал  B, C вирүсийн халдвартай бол элэгний вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээг  2 удаа төлбөргүй өгч, шинжилгээний хариу гарсны дараа эмээ хөнгөлөлттэй үнээр авах  боломжтой юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд ЭМДЕГ эмнэлэг, лабораториуд дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж  дээрх шинжилгээг хийх байгууллагуудыг  сонгосон бөгөөд үүний нэг нь Гялс Анагаах Ухааны Төв.

Судалгаанаас үзэхэд элэгний циррозтой хүмүүсийн 17% нь бамбай булчирхайн өөрчлөлттэй байдаг. Иймээс эмчилгээ бичих, төлөвлөхөд зайлшгүй шаардлагатай шинжилгээнүүдэд бамбайн үзүүлэлтүүд багтдаг учир бид 2021 оны 05-р сарыг дуустал Элэг Бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд ЭМД-аар элэгний С вирүсийн ачаалал тоолуулах шинжилгээ хийлгэсэн үйлчлүүлэгчиддээ бамбайн дааврууд болох T3, T4, TSH шинжилгээнүүдийг нийгмийн хариуцлагын хүрээнд 100% төлбөргүй хийж өгөхөөр боллоо.

Мөн үйлчлүүлэгч та 2021.06.15-ныг хүртэл манай төвд ЭМД-аар элэгний В вирүсийн ачаалал тоолох шинжилгээ өгсөн тохиолдолд бид танд урамшуулал болгон “Хепатит Д” вирүсийн илрүүлэг шинжилгээг төлбөргүй өгөх боломжийг олгож байна.

Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг боловсруулсан. Элэг Бүтэн Монгол хөтөлбөр нь Хепатит В, С вирүсийн илрүүлэг, баталгаажуулалт, идэвхжил тодорхойлох, эмчийн хяналт, эмчилгээ, эмийн хөнгөлөлт зэргийг хамруулсан маш өргөн хүрээний үр өгөөжтэй хөтөлбөр болж буйг цохон тэмдэглэх хэрэгтэй.  Одоогоор буюу 2020 оны 08 сарын 04- ний байдлаар улс орон даяар Хепатит В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд  1,107,407 иргэд, баталгаажуулах шинжилгээнд 6321 иргэд, идэвхжил тодорхойлох шинжилгээнд 167,705 иргэд тус тус хамрагдаад байна. Уг хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулалтаар шалгарсан 20 гаран улс, хувийн лабораториуд Хепатит В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг 2017 оноос хойш хийж байна.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88609588, 75754411 утсаар авах боломжтой.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй