Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр

Өдрийн тухай:

Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг ” Элэгний Хепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон Хепатитын талаар олон нийтэд сурталчлан тэмдэглэдэг.

Баримтууд:

* Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр дэлхий даяар одоогоор 354 сая гаруй хүн элэгний архаг үрэвсэлтэй амьдарч байна. Өдөр бүр 8000 гаруй хепатит В, С вирүсийн шинэ халдвар гарч, жил бүр элэгний архаг өвчин, элэгний хорт хавдрын улмаас нэг сая гаруй хүн нас бардаг.

* Хепатит нь зургаан сарын дотор арилвал цочмог, зургаан сараас дээш хугацаагаар үргэлжилбэл архаг хэлбэрт ордог. Цочмог хепатит нь өөрөө арилж, архаг хепатит болж, эсвэл (ховор тохиолдолд) элэгний цочмог дутагдалд хүргэдэг. Архаг хепатит нь элэгний сорвижилт (цирроз), элэгний дутагдал, элэгний хорт хавдар болж хувирдаг.

* 2030 он гэхэд хепатитаас бүрэн ангижрахын тулд 2025 он гэхэд В, С вирүсийн шинэ халдварыг 40%-иар бууруулж, элэгний хорт хавдраар нас баралтыг 50%-иар бууруулах шаардлагатай байна.

Хепатит вирүсийн тухай:

А, В, С, Д, Е гэсэн үндсэн 5 хепатитын вирүс байдаг. Эдгээр 5 төрлөөс В, С төрөл нь олон зуун сая хүнийг архаг өвчинд хүргэдэг бөгөөд нийлээд элэгний хатуурал, хорт хавдрын хамгийн түгээмэл шалтгаан болдог. В, С, хепатит вирүс нь ихэвчлэн ээр бохирдсон цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх, эмчилгээний явцад бохирдсон тарилга хийх, тарилгын мансууруулах бодис хэрэглэх зэргээс шалтгаалан халдвар дамжина. Харин Д төрөл нь зөвхөн HBV-ийн халдвартай хүмүүст тохиолддог . Хепатит А ба Е нь ихэвчлэн бохирдсон хоол хүнс, ус хэрэглэснээс үүсдэг.

Урьдчилан сэргийлэлт:

Дэлхий даяар 1 тэрбум гаруй тунг элэгний В вирүсийн эсрэг вакцин хийлгэсэн бөгөөд нярай, хүүхэд, насанд хүрэгчдийг элэгний В вирүсээс хамгаалах маш аюулгүй, үр дүнтэй арга юм. HBV-ийн вакцин хийллгэснээр HDV-гепатитаас хамгаална.

Урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ:

Вакцинжуулалтаас гадна В гепатитын тархалтыг зогсоох бусад энгийн аргууд байдаг. Үүнд:

* Цусанд өртсөний дараа гараа савантай усаар сайтар угаана

* Бэлгийн хамтрагчтайгаа бэлгэвч хэрэглэх

* Цус, биеийн шингэнтэй шууд харьцахаас зайлсхийх

* Асгарсан цус, цусан бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэгч уусмалаар арчих

* Сахлын хутга, хумсны хайч, шүдний сойз, ээмэг, бөгж зэрэг хурц үзүүртэй зүйлсийг дундаа хэрэглэхгүй байх.

* Ариун цэврийн хэрэглэл, тампоныг гялгар уутанд хийж хаях

* Хууль бус мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх (тарих, амьсгалах, ховхлох)

* Чих, бие цоолох, шивээс хийлгэх, зүү тавих зэрэгт шинэ, ариутгасан зүү хэрэглэж байгаа эсэхийг шалгаарай.

 

 

Эх сурвалж : Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны Веб хуудас

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй