Гялс Анагаах ухааны төвийн лаборатори нь иргэдэд Иммунологи, Хематологи, Коагулаграм, Клиник- биохими, Микробиологи, Молекул биологи, Цитологийн төрлөөр шинжилгээг хийн үйлчилдэг.
Бид жил бүр тогтмол хуваарьтайгаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанар, хурд, тасралтгүй байдалдаа анхаарч ирсэн. 2021 онд бид дараахь тоног төхөөрөмжийн шинэчлэлд 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг доорхи төрлүүдээр хийжээ.
Иммунологийн CL- 900i, Mindray(Chemiluminescence immunoassay), Клиник-биохимийн BS- 800, Mindray, Молекул биологийн Nimbus 4-Probe extraction machine, Seegene, CFX96 Dx ORM болон SeePrep32 тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлт хийж чанарыг хадгалахаар зорилоо. Эдгээрээс онцлох нь иммунологийн CL- 900i нь өмнө манай лабораторид ашиглаж байгаагүй шинэ тэргүүлэх технологи юм. Үүнийг нэвтрүүлснээр бид хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шаардлагатай уушги, ходоодны зэрэг хавдрын маркерууд болон цус багадалтын шинжилгээнүүдийн нэр төрлийг нэмэгдүүлснээр ховор, цөөн хийгддэг шинжилгээг манай төвд хийлгэх боломжийг нэмсэн сайхан мэдээтэй байна.