Амсьгалын замын халдвар

Амсьгалын замын халдвар гэж юу вэ?

Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий даяар жил бүр 5 хүртэлх насны 100,000 гаруй хүүхдийн үхэлд хүргэдэг амьсгалын замын синцитиал вирус Respiratory syncytial virus (RSV)ийн өвчний хор хөнөөлөл их байна.

Respiratory syncytial virus (RSV) нь дэлхий даяар нярай болон бага насны хүүхдүүдэд амьсгалын доод замын цочмог халдварын хамгийн түгээмэл шалтгаан болдог. Европ дахь амьсгалын замын синцитиал вирусын консорциумын мэдээлснээр хөгжиж буй орнуудад буюу бага, дунд орлоготой орнуудад өвчлөл харьцангуй өндөр байна.

Амьсгалын доод замын халдвар буюу уушгины үрэвслийн үед эмчилгээг аль болох хурдан эхлүүлэх шаардлагатай байдаг. Эмчилгээний удирдамжуудад зааснаар антибиотик эмчилгээг 4 цагийн дотор эхлүүлбэл тухайн өвчтний амьд үлдэх магадлал тэр хэрээр өсдөг байна. Уг өвчлөлийн үед халдварын шалтгаан болсон бичил биетнийг тодорхойлох антибиотик эмчилгээний хувьд чухал ач холбогдолтой. Судалгаагаар уушгины үрэвслийн үед уламжлалт аргаар оношлох, стандарт аргаар өсгөвөрлөх шинжилгээ хийх, антиген илрүүлэх шинжилгээ хийсэн ч үндсэн эмгэгтөрүүлэгч бичил биетний 38%- г л илрүүлж байна гэж үзжээ. Эдгээр шалтгаануудаас үүдэн уушгины үрэвслийн үед бичил биетний оношлогоонд молекул биологийн аргуудыг ашиглан антибиотикт тэсвэржсэн ген илрүүлэх, ингэснээр эмгэгтөрөгчийн эсрэг антибиотикийн эмчилгээг сайжруулах боломжтой байна. Уушгины цочмог үрэвсэл нь гол төлөв бактерийн халдвараар үүсгэгддэг. Зонхилох шалтгаанд Streptococcus spp, Mycoplasma pneumoniae, Haemophilus influenzae, зарим вирүсүүд үүсгэж байна.

 

 

Амьсгалын дээд болон доод замын үрэвсэл үүсгэгч бактеруудын нийтлэг илрэх шинж тэмдэг:                                                                                                                                                 

Цочмог үед: Өвчин хурц эхлэх бөгөөд халдвар авсан хэдэн цагаас 2-3 өдрийн дотор өвчилсэн хүүхдэд доорхи зовиур илэрнэ.

Хүүхдэд: Амьсгаадах, амьсгалын тоо олшрох, цээж хонхолзох, өндөр халуурах /38- 40 хэм хүртэл/, толгой өвдөх, хүүхдийн булчингаар өвдөх зэрэг ерөнхий шинж тэмдэг ирлэх.

Том хүнд: Өндөр халуурах, чичрүүдэс хүрэх, амьсгаадах, амьсгалын тоо олшрох, гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх, тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх, бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх. Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугийн үед огцом халуурах. Хамрын ханиад туссан үед удаан хугацаанд хуурай, эсвэл цэртэй ханиалгах. Хүнд тохиолдолд идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах

Амьсгалын замын халдварыг өвчин үүсгэж байгаагаар нь:

  1. Амьсгалын дээд замын халдвар:

Хамрын хөндий, хоолой өвдөх нус гойжих, ханиалгах шинж тэмдэгээр илэрдэг.     Гол төлөв ердийн ханиад, эпиглотит (бактерийн гаралтай халдвар) , ларингит (цагаан мөгөөрсөн хоолой), фарангит (sore throat), синуситис (sinus infection) зэрэг өвчин үүсгэдэг.

  1. Амьсгалын доод замын халдвар:

Уушиг болон цээжний хөндий (Илүү удаан хугацааны хүнд хэлбэрийн үрэвсэл үүсгэдэг). Уушгины эмгэгүүдэд уушгины цочмог үрэвсэл, уушгины цочмог халдварын деструкци (УЦХД), гуурсан хоолойн цочмог үрэвсэл, гуурсан хоолойн багтраа (ГХБ), гуурсан хоолой тэлэгдэх өвчин (ГХТӨ), гуурсан хоолойн архаг үрэвсэл (ГХАҮ), уушги хийгээр тэлэгдэх өвчин, гялтангийн үрэвсэл, уушгин зүрх гэсэн эмгэгүүд багтаж байна.

 Амьсгалын замын халдвар авсан хүмүүст ямар шинжилгээ хийж болох вэ?

Амьсгалын замын халдвар 14 үүсгэгч илрүүлэх шинжилгээг

Вирусийн багц- 7  (Томуугийн А & B хүрээний вирүс болон RSV )

  • Influenza A virus (Flu A)
  • Influenza A-H1 (Flu A-H1)                                                                                                                                                
  • Influenza A-H1pdm09 (Flu A-H1pdm09)                                            
  • Influenza A-H3 (Flu A-H3)
  • Influenza B virus (Flu B)
  • Respiratory syncytial virus A (RSV A)                                                                                                            
  • Respiratory syncytial virus B (RSV B)

Бактерийн багц- 7 (Бактерийн гаралтай амьсгалын замын халдвар)                                                                                                                             

  • Bordetella parapertussis (BPP)                               
  • Bordetella pertussis (BP)
  • Chlamydophila pneumoniae (CP)
  • Haemophilus influenzae (HI)                                                                                                                                                                                                                                       Legionella pneumophila (LP)
  • Mycoplasma pneumoniae (MP)                                           
  • Streptococcus pneumoniae (SP)

Монголд хийгдсэн судалгааны үр дүнгээс дурьдвал                                                                                         

“Амьсгалын доод замын өгүүлэмж бүхий Улаанбаатар хотын иргэдийн 2019-2020 онд хийгдсэн судалгаа”

Хүснэгт:1 ПГУ-аргаар амьсгалын доод замаар халдварладаг өвчиний үүсгэгч илрүүлсэн байдал.

Үүсгэгчийн нэрс ПГУ эерэг
1 Streptococcus pneumoniae 23.7 % (55/232)
2 Legionella pneumoniae 0.4% (1/232)
3 Haemophilus pneumoniae 27.2 % (63/232)
4 Mycoplasm pneumoniae 3.9% (9/232)
5 Bordetella pertussis 2.59% (6/232)
6 Chlamydophila pneumoniae 0.86% (2/232)
Нийт хувь 58.6% (136/232)

Судалгаанд ашигласан БХ-ПГУ-ын цомгоор тухайн үүсгэгчийг илрүүлэх боломжгүй

 

 

Илрүүлж буй өвчин үүсгэгчдийн талаар товч тайлбар

Streptococcus pneumoniae

Streptococcus pneumoniae нь хүний хамар залгиурт эмнэлзүйн ямар ч илрэлгүйгээр байршдаг грамм эерэг кокк юм. Streptococcus pneumoniae- н тархалт хүүхдүүдийн дунд насанд хүрэгчидтэй харьцуулахад өндөр байдаг. Дэлхийн ихэнх бүсэд инвазив өвчлөлийн 75% нь пневмококкийн 11 ийлдэс хүрээгээр үүсгэгдэж байна. Хөгжиж буй орны нийгэм эдийн засгийн эмзэг бүлэг, тэжээлийн дутагдалтай хүн, эмнэлэгт удаан хугацаанд эмчлүүлэгсэд, өндөр настан, нярай хүүхэд зэрэг хүн амын тодорхой бүлгийн дунд өвчлөл элбэг, байнгын тархалттай. Өвчин өвөл хаврын улиралд зонхилон тохиолддог. Уг бичил биетэн пенициллин, цефалоспорин, макролидын бүлгийн зарим антибиотикт өндөр түвшний тэсвэржилттэй болсон байна.

Haemophilus influenza

Haemophilus influenza грам сөрөг агаартан коккобацил бактери юм.

Legionella pneumophila

Legionella pneumophila нь хүрээлэн буй орчны грам сөрөг бактери бөгөөд легионеруудын өвчин гэгддэг хүнд уушгины хатгалгааны хүнд хэлбэрийг үүсгэдэг

Chlamydophila pneumonia

Chlamydophila pneumonia нь TWAR- н бүлгийн, грамм сөрөг бактери бөгөөд бүтэц хэлбэр болон ийлдэс судлалын шинжээрээ Chlamydia psittacine болон Chlamydia trachomatis- с ялгаатай. Дэлхий дахинд тархсан ба 5 хүртэлх насныханд эсрэг бие ховор илэрч, халдварын тархалт өсвөр насныхнаас эхлэн залуу нас хүртэл аажмаар нэмэгдсээр 20- 30 нас гэхэд тэдний 50% нь халдварт өртсөн, өндөр настанд тархалт өндөр байдаг. Chlamydophila pneumonia- с үүдэлтэй амьсгалын доод замын халдварын ихэнх нь буюу 70 орчим хувь нь шинж тэмдэггүй байдаг. Цөөн хувьд л өвчний шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрдэг.

Mycoplasma pneumonia

Mycoplasma pneumonia нь Микоплазмын бүлэгт багтдаг, вирүс бактерийн завсарын бичил биетэн юм. Микоплазм эсийн бүрхүүлгүй боловч эсийн бүрхүүл нийлэгжүүлдэг пенициллин, цефалоспориныг саатуулагчийг ялгаруулах учраас эдгээр эмийг эмчилгээнд хэрэглэхэд үр дүнгүй байдаг. Дэлхий дахинд алаг цоог нутагшмал байдлаар тархсан бөгөөд ялангуяа армид алба хаагчдын дунд гэнэт тахалт дэгдэлтээр тархдаг онцлогтой. Эмнэлгийн бус шалтгаант уушгины үрэвслийн 4- 8%- үүсгэдэг. Клиникт зарим тохиолдолд уг халдварын үед амьсгалын доод замын халдварын шинж тэмдэг илрээгүй ч толгой өвдөх, хоолой горойх, хамрын өнгөн давхрын эдийг үрэвсүүлж хамар улайлгах, дунд чихний үрэвсэл зэргийг үүсгэсэн тохиолдлууд гарсан байна. Сүүлийн уг халдварын тухай мэдээ нийтлэлүүд нэмэгдсээр байгаа бөгөөд 2010 оноос хойш Европын орнуудад ялангуяа хойд хэсгүүдийн орнууд болох Норвеги, Герман, Шотланд, Финлянд зэрэг улсуудад халдварын тоо нэмэгдсэн байна.

Bordetella pertussis

Bordetella pertussis амьсгалын замын цочмог халдварт өвчин болох хөхүүл ханиадыг үүсгэдэг, грамм сөрөг, коккобацил юм. Өвчлөл нутагшмал орнуудад, үндэс угсаа, газарзүйн байршлаас үл хамааран хүүхдүүдэд голчлон өвчин үүсгэдэг, 3-4 жилийн үечлэлтэйгээр дэгдэлт хэлбэрээр тархдаг. Уг халдварын эсрэг вакцинтай нийгмийн эрүүл мэндийн асуудалд томоохон аюул занал учруулсан хэвээрээ байна.

Bordetella parapertussis

  1. parapertussis-ийн халдварын шинж тэмдэг нь хөхүүл ханиалгахтай төстэй боловч ихэвчлэн хөнгөн бөгөөд халдвар нь шинж тэмдэггүй байж болно. Судалгаанаас үзэхэд B. parapertussis-ийн халдвартай хүмүүс удаан хугацаагаар ханиалгах, бөөлжих, зэрэг шинж тэмдэг илэрдэг боловч эдгээр шинж тэмдгүүд харьцангуй бага тохиолддог.

Амьсгалын замын халдвар дамжих зам:

Халдвар нь агаар дуслын зам (халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай цуг агаарт цацагдах), бохир гар (халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх)-аар дамжин халдварлана.

Ямар үед шинжилгээ захиалдаг вэ?

Respiratory syncytial virus (RSV)-ийн шинжилгээг бараг “ханиад, томууны улирал” – намрын сүүлээс хаврын эхэн үед эсвэл энэ халдварын дэгдэлт гарсан үед ихэвчлэн захиалдаг. Өвчтөн, ихэвчлэн нярай эсвэл өндөр настан амьсгалын доод замын халдварын улмаас амьсгал давчдах  (ялангуяа нярайд), хүчтэй ханиалгах, толгой өвдөх, хамар битүүрэх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд. Хэрэв томуу олон нийтийн дунд байгаа бол өвчтөнд ямар вирус байгааг тодорхойлохын тулд томуугийн шинжилгээний хамт RSV-ийн шинжилгээ хийлгэж болно. Мөн халдварын шалтгаан тодорхойгүй үед эмч бактерийн шинжилгээ, тухайлбал хоолойны арчдасыг бактерийн өсгөвөрлөх (А бүлгийн стрептококк, стрептококкийн хоолойн ангина үүсгэдэг нян байгаа эсэхийг шалгах) захиалж болно.

Урьдчилан сэргийлэлт:

Амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэн амны хөндийг сода, царвангийн уусмал болон худалдаанд гарч байгаа ам зайлах зориулалтын шингэнээр өдөрт 2-3 удаа зайлах. Өдөрт 3 удаа хамрын нүхэнд оксолиныг түрхэх буюу интерфероны уусмалыг өдөрт 3 удаа 5 хоногийн турш эсвэл 2%-ийн иодын уусмал дусааж болно.

 

 

Мэдээллийн эх сурвалж:

  1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны Веб хуудас
  2. https:labtestsonline.org.uk
  3. https://www.seegene.com/assays/rp албан ёсны вэб хуудас
  4. Н. Хишигсүрэн. Амьсгалын доод замын бактерийн халдварын бүрдлийг тодорхойлсон дүн. Магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. 2021 он. Хуудас 17, 18-21, 36, 37

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй